Ц.Баатархүү: Төв Азид дижитал эдийн засгийн “баянбүрд”-ийг цогцлооно

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг салбар бүрийн төлөөлөлд танилцуулж, цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Цуврал хэлэлцүүлгийн эхнийх өчигдөр (2025.05.19) болсон бөгөөд салбарын эрдэмтэн судлаачид, их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөллийн санал, байр суурийг сонсов. Уг хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү оролцож, Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг танилцууллаа. 

 

 

Тэрбээр “Манай улс хөгжлийн үзүүлэлтүүдээрээ олон улсын хэмжээнд 90-110 дугаарт эрэмбэлэгддэг бол цахим засаглалын хөгжлийн индексээр 46-д жагсаж байгаа нь харьцангуй сайн үзүүлэлт юм. Энэ амжилтаа хадгалж, танилцуулж буй стратегиа хэрэгжүүлэн ажиллавал Монгол Улс Төв Азид дижитал эдийн засгийн “баянбүрд” болох бүтэшгүй зүйл биш” хэмээн онцолж, Монгол Улсыг Төв Азийн дижитал эдийн засгийн “баянбүрд” болгох амбийцаа илэрхийлэв. 

 

“Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулахдаа бусад улсын туршлагыг судалсан. Гэхдээ хэчнээн сайн туршлага байгаад манай хөрсөнд буухгүй бол энэ баримт бичиг хэрэгжихгүй, цаас болж үлдэнэ. Тиймээс манай улсын ялгарал, онцлог нь ямар байх вэ гэдэг талаас харсан. Улсынхаа хөрсөнд бууж хэрэгжих бодлогын баримт бичиг боловсруулахыг чухалчилсан” гэдгийг салбарын сайд Ц.Баатархүү энэ үеэр хэлэв. 

 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулах ажлыг энэ оны нэгдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд тухайн үед эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн зэрэг оролцогч талуудын саналыг авч төсөлдөө тусгасан. Ийнхүү тал талаас нь хэлэлцэн боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон төслөө дахин салбарынхнаараа нягтлан тунгааж байгаа нь энэ бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулж дууссанд талархалтай хандаж байлаа. 

 

 

Энэхүү хэлэлцүүлэг цаашид оролцогч байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, УИХ, Засгийн газрын түвшинд цувралаар явагдах юм. 

 

Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегид тусгасан онцлох заалтууд ТУЛГУУР 5 ЗОРИЛТ: 

 

  • Хиймэл оюуны үндэсний экосистемийг хөгжүүлж "Дижитал эдийн засаг"-ийн шилжилтийг хурдасгах,
  • Үндэсний их өгөгдлийг эргэлтэд оруулж “Мэдлэгийн гэр"-ийг бүтээх,
  • Хиймэл оюуныг ашиглах замаар нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, “Дэлхийн хэмнэл”-тэй зэрэгцэх,
  • Хиймэл оюуны дэд бүтцийн зах зээлд өрсөлдөж, “Дижитал өгөгдлийн зангилаа төв" болох,
  • Ёс зүйтэй хариуцлагатай хиймэл оюуныг төлөвшүүлж, "Дижитал тэнцвэр"-ийг хангах 

 

Монгол Улсын хиймэл оюуны хөгжлийн 3 үе шат 

 

  • 2025-2026 онд дэд бүтцээ бэлтгэх үе. Энэ хүрээнд хууль эрх зүйн орчноо бүрдүүлж, Хиймэл оюуны үндэсний зөвлөлөө байгуулна. GPU claster AI төв байгуулна. Үндэсний өгөгдлийн их сан байгуулна.
  • 2027 онд мэргэших үе. Энэ хүрээнд магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлана. Судалгааны 100 сэдэв зарлана. 300 магистр, доктор, 1000 элч төлөөлөгч бэлдэнэ. Их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлийн стартап хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • 2030 онд бүс нутагтаа манлайлах үе. Хиймэл оюуны бүтээгдэхүүний экспорт хийнэ. Төв Азийн дижитал өгөгдлийн төв болж, олон улсын 2 дата төвтэй болно.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18