​НАЙМААС АРАВДУГААР САРЫН ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ


УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар нийт хүүхдэд хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн юм.

Ингэснээр энэ оны наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгөө аваагүй байгаа Монгол Улсын нийт 1043180 хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгох боломж бүрдэж байгаа юм. Сангийн яамны Төрийн сангийн газраас холбогдох санхүүжилтийг бүрэн хийсэн учраас сарын хүүхдийн мөнгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгож эхэллээ. Харин үлдэж буй арван нэг, арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг тухайн сарын 20-ноос хойш сонгосон банкнаасаа авах боломжтой юм. Хүүхдийн 20 мянган төгрөг орж эхлэх сургаар Олон хүний магнай тэнийж байна гэж ойлгож болох юм. "Сан­хүүжилтгүй" гэдэг шалтгаар хүүхдийн мөнгө долдугаар сард тасарч, "Хоногийн хоолоо яая даа" гэсэн олон айлын хүүхэд өлөн зэлмэн хонож байсан гэж хэлж болно. Чинээлэг давхаргын цөөнх иргэд "Халамжийг хэт хавтгайрууллаа", "Би хүүхдийн 20 мянгаас татгалзана" гэх мэтээр ярьж шүүмжилдэг ч иргэдийн олонх нь сар бүрийн 20-доор тавьдаг энэ мөнгийг хүлээж байдаг юм. Учир нь эдийн засаг хямралтай энэ үед өр зээлгүй хүн, айл өрхийг олоход бэрх байгаа юм.

Орон сууц, хашаа байшин, цалингийн зээл, тэгээд эцэг эхээс өвлүүлж үлдээсэн өөдтэй өнгөтэй бүхнээ ломбардад "түр хадгалуулчихсан" иргэд маань хүүхдийн 20 мянгаар хоол хүнсээ залгуулж ирсэн нь нууц биш. Харин одоо "Хүүхдийн 20 мянгыг маань хэзээнээс өгч эхлэх бол" хэмээн хүлээлт байдаг нь нууц биш. Уг нь боломжтой бол энэ мөнгийг хурааж хуримтлуулан хүүхдийнхээ боловсролд зарцуулах сонирхол дийлэнхэд нь байдаг ч "Даанч чадахгүй юм даа" хэмээн санаашрагчид олон байна.

Ямар ч байсан энэ жилдээ хүүхдийн 20 мянгаа он дуустал санаа зоволтгүй авах боломж нь төсвийн тодотгол батлагдсанаар үүслээ. Харин ирэх онд хүүхдийн мөнгийг олгох асуудал 2018 оны төсөв батлагдсаны дараа тодорхой болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18