Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Кино үйлдвэрээс хойш 204 дүгээр байрны гадна фасад хийж байсан 4 иргэн унаж 2 нь хүнд гэмтэж, 2 нь газар дээрээ нас барсан байсан бол хүнд гэмтэл аваад байсан хоёр иргэн эмнэлэг рүү явж байх замдаа амь насаа алдсан талаар бид мэдээллэсэн билээ. Тухайн дөрвөн иргэн нь нэг дүүжин шатан дээр ажиллаж байсан бөгөөд шат нь голоороо хуваагдаж унасан байдалтай байжээ. Тэгэхээр тухайн дүүжин шатны ачааллыг хэтрүүлснээс болж энэхүү осол гарсан байх магадлалтай байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна