Ө.ЭНХТҮВШИН: ЧАНАРЫН ДЭД БҮТЦИЙГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ


Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимд "Үндэсний чанарын чуулган-2017"болж байна. Чуулганы ажиллагаанд амжилт хүсч Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд,

Стандарт, хэмжилзүй, тохирлын үнэлгээний салбарын хамт олон, үе үеийн ахмадууд, чанарыг эрхэмлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд Та бүхэнд "Дэлхийн чанарын өдөр"-ийг тохиолдуулан Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж байна.

Анх 1989 онд Нэгдсэн үндэсний байгууллагын дэмжлэгээр Европын чанарын байгууллага тэргүүтэй олон улсын байгууллагуудын санаачлагаар дэлхий нийтээрээ "Дэлхийн чанарын өдөр"-ийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээрх үйл ажиллагааг идэвхжүүлэх, чанарын асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулахад энэ Дэлхийн чанарын өдрийн зорилго нь оршдог юм.

Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарын асуудал нь Монгол Улсын үе үеийн Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн салшгүй хэсэг болж ирсэн бөгөөд бид энэхүү төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарч ирлээ.

Тухайлбал, үндэсний хэмжээнд үйлдвэрлэлийг хөгжүүлж бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чадавхийг нэмэгдүүлэх, чанарын удирдлагын болон байгаль орчны удирдлагын тогтолцоонуудыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд Монгол Улсын засгийн газар "Чанарын болон байгаль орчны менежмент"-ийг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2002 онд баталж, улмаар Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын долоо хоногийг тэмдэглэдэг болсон юм.

Ингэхдээ бид чанарт чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бөгөөд тэдгээрийн нэг нь энэхүү "Үндэсний чанарын чуулган" юм.

Монгол Улсын Засгийн газраас чанарын дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгохыг анхаарч байгаа.

Тиймээс, экспортын чиг баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх; хүний эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хамгаалах замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой "Үндэсний чанарын хөтөлбөр"-ийг 2016 онд баталснаа эргэн санахад таатай байна.

Дэлхийн олон улс оронд Дэлхийн чанарын өдрийг тухайн жилд баримтлах бодлого, зарчмаа удирдлага болгон тодорхой уриан дор тэмдэглэдэг уламжлал тогтсон байна.

Энэжил "Өдөр бүр манлайллыг дэмжье" уриаг дэвшүүлж байгаа нь дэлхийн бүх шатны чанарын мэргэжилтнүүд зорилгоо тодорхой болгох, зөв ажил хийх, ажлын үр дүнг бодитой үнэлэх, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахыг анхааруулсан байна гэж ойлгож байна.

11 дүгээр сарын 10-ны энэ өдрийн "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2017" арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаарСтандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, дэмжигч байгууллагаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Барилгын хөгжлийн төв, Эс эф си эс ХХК зэрэг байгууллага хамт олон түүчээлэн хамтран ажиллаж байгаад гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

Үндэсний чанарын чуулганд хүрэлцэн ирсэн чанарыг эрхэмлэгч байгууллагуудын төлөөлөл, салбарын хамт олон Та бүхний ажилд болон чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ 23 минутын өмнө
Ш.Ёл: ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой 1 цагийн өмнө
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо 3 цагийн өмнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ 4 цагийн өмнө
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана 5 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ 5 цагийн өмнө
П.Сайнзориг: Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой учраас 1024 бөх барилдах хэрэгтэй 6 цагийн өмнө
Баянзүрх захад үхрийн мах 31,000 төгрөгт хүрчээ 6 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 6 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ 6 цагийн өмнө
Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна 6 цагийн өмнө
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
Улаанбаатарт +4 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 16 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 23 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Өчигдөр
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн Өчигдөр
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина Өчигдөр
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр