“НОГООН ТЕХНОЛОГИТОЙ ХОРОО” ТӨСӨЛД ШАЛГАРСАН ХОРООДЫН БАТЛАМЖИЙГ ГАРДУУЛЛАА


Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас гэр хорооллын суурьшлын бүсэд агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр иргэдээс гарсан шинэ санал, санаачилгыг дэмжиж, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зорилгоор "Ногоон технологитой хороо" төсөлд шалгарсан хороодод Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд батламжийг нь гардуулан өглөө.

"Ногоон технологитой хороо" төслийн хүрээнд:

1.Сэргээгдэх эрчим хүч: Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо ногоон чулуутын 11 дүгээр гудамж 94 тоотын 2 айлыг нарны панелиар цахилгааны хэрэглээ болон халаалтыг, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт тосгоны 10 айл, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалан тосгоны 10 айл, БЗД-н 20-р хороо Бугын аманд 10 айлуудыг сэргээгдэх эрчим хүч бүхий нарны панелиар цахилгааны хэрэглээг шийдвэрлэсэн.

Гэрэлтүүлэг шаардлагатай Сонгинохайрхан дүүргийн 32, 22, 20, 31 хороо, Сүхбаатар 13, 14, 17, 18 хороо, Баянгол дүүрэг 9, 11 хороо, Баянзүрх дүүрэг 17, 5, 11, 27 хороо, Хан-Уул дүүрэг 14-р хороодод нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлгийн ажлыг тус тус хийсэн.

2.Зуухны шүүлтүүр: Баянгол дүүргийн 46 дугаар сургуульд суурилуулах Синтетик платин катализатор /Зуухны шүүлтүүр/ буюу хорт утааг шүүгч суурилуулсан.

3.Цахилгаан халаагуур: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд хэрэгжүүлсэн Монгол инженерүүдийн зохион бүтээсэн хэт ягаан туяаны цахилгаан халаагуураар 10 айл, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 37 дугаар гудамжны 10 айлд бүрэн ухаалаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй цахилгаан ялтсан халаалт, Сүхбаатар дүүргийн 16-р хороо 10 айлд ялтсан шалны халаагуур, Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны 10 айл, Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хорооны нийт 20 айлд Монгол гэрийн Квант 23 цахилгаан халаалтын төхөөрөмжийг суурилуулах ажлыг тус тус хэрэгжүүлсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах "Одонт манал" өрхийн эрүүл мэндийн төвийн 210 м2 -тай хатуу түлшт нам даралтын зуухыг цахилгаан уурын зуухаар сольж суурилуулах ажил, БГД-н 21, 22-р хороодын байранд нам даралтын зуухыг буулгаж цахилгаан ууран бойлер суурилуулах ажлыг хэрэгжүүлсэн байна.

4.Тохижилт: Гэр хорооллын суурьшлын бүсэд Сүхбаатар дүүргийн 19, 16, 1, 17, 12, 20, 15, 2-р хороод, Хан-Уул дүүргийн 13-р хороо, Баянгол дүүргийн 9, 14, 21-р хороодод нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэгтэй тохижилтын ажлуудыг хийгээд байна. Төслийн хүрээнд мөн сэргээгдэх эрчим хүч буюу нарны панелиар 2 айлын цахилгааны хэрэглээ болон халаалтыг, эрчим хүчний хүрэлцээгүй 30 өрхийн цахилгааны хэрэглээг бүрэн шийдвэрлэсэн. Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурыг 62 өрхөд, төвийн шугамд холбогдоогүй гурван төрийн байгууллагад цахилгаан халаагуурыг тус тус суурилуулжээ. Гэр хорооллын суурьшлын бүсийн 13 байршилд хороодод гэрэлтүүлэг хүрэлцээгүй 16 хороонд нарны энергиэр ажилладаг эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг зэрэг ажлуудыг тус тус хийж гүйцэтгээд байна. БГД-н 21, 22-р хороодын байранд нам даралтын зуухыг буулгаж цахилгаан ууран бойлер суурилуулах ажил, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт тосгоны сэргээгдэх эрчим хүчээр 10 айлын цахилгааны хэрэглээг шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн 19-р хорооны тохижилт, Сүхбаатар дүүргийн 16-р хороо Эрчим хүчний хэмнэлттэй шалны халаагуур, Сүхбаатар дүүргийн 20-р хороо тохижилт, мөн гэрэлтүүлэг шаардлагатай Сонгинохайрхан дүүргийн 32, 22, 20, 31 хороо, Сүхбаатар 13, 14, 17, 18 хороо, Баянгол дүүрэг 9, 11 хороо, Баянзүрх дүүрэг 17, 5, 11, 27 хороо, Хан-Уул дүүрэг 14-р хороодод нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлгийн ажлыг тус тус хийсэн байна.

Сүхбаатар дүүргийн 15-р хорооны тохижилт, СХД-н 28-р хороо цахилгааны хэрэглээ болон халаалт, СХД-н 21-р хороо Жаргалант тосгон 10 өрхийг хэрэглээний цахилгаан, БЗД-н 2-р хороо 10 өрх Монгол инженерүүдийн зохион бүтээсэн халаагуур, Чингэлтэй дүүргийн 7, 8, 13-р хороодод эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, БГД-ийн 46-р сургуулийн уурын зууханд шүүлтүүр тавьсан зэрэг ажлууд "Ногоон технологитой хороо" төсөлд шалгарчээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна. Хангалт нийлүүлэлт сайжрах гэрэл ассан 2 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 4 минутын өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 7 минутын өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 12 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 3 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 6 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 22 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр