“УТААНЫ ЭСРЭГ ЭЭЖ ААВУУД” ЭНЭ САРЫН 10-НД ЖАГСАНА


"Утааны эсрэг ээж аавууд" төрийн бус байгууллага нийслэлийн төр захиргааны зарим байгууллагын гадаа Сануулах жагсаал хийнэ хэмээн өнөөдөр мэдэгдлээ.

Тэд анхны сануулгаа хотын даргад хаяглаж байгаа бөгөөд жагсаал энэ сарын 10-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төв байрны гадна болох юм. Монголын төр ирэх онд утааг арилгахад нийт 28 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бол утаанаас болж өвчлөгсөд эмчилгээндээ 160 тэрбум төгрөг зарлагадах тооцоо байна хэмээн хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид онцоллоо. Засгийн газар энэ онд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан.Найман жилийн хугацаанд 9.9 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжих тус хөтөлбөрийн 1.5 их наяд төгрөг нь гэр хороололд дэд бүтэц суурилуулах, Өмнөговийн нүүрсийг Улаанбаатарт авчирч гэр хороололын айлуудад түгээх зэрэг утаатай шууд холбоотой ажилд, үлдсэн хэсэг нь хот хоорондын аялал жуулчлалын үйлчилгээний цэг барих, гүүр, нүхэн гарц байгуулах зэрэг утаатай холбоогүй шахуу ажилд зарцуулахаар байгааг "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү шүүмжилсэн.

Тэрбээр, "Нийслэлийн агаарын бохирдлын дийлэнх хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Тиймээс гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэж, орон сууц барих замаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Нийслэлийн удирдлагын төлөвлөгөөний дагуу бол энэ онд 5000 айлыг дэд бүтцэд холбосон байх ёстой. Гэтэл өдийг хүртэл зөвхөн газар чөлөөлөлтийн ажлаас хэтрээгүй. Мөн "Орлогод нийцсэн орон сууц" хөтөлбөр, "Түрээсийн 6000 айлын орон сууц" зэрэг төслүүд хэрэгжих амлалт нь ч биелээгүй" гэв.

Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийг гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагуур худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий "Ногоон зээлийн сан"-гийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа гэдгийг "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын зохицуулагч Т.Мандахжаргал мэдээллийн үеэр дурьдлаа.

"Ногоон зээлийн сан" өнөөдрийг хүртэл иргэдэд зээл өгч чадахгүй байгаа. Харин арилжааны банкууд иргэдэд 17-19 хувийн хүүтэй Ногоон зээл олгож байгаа. Нэг айл байшингаа дулаалж, цахилгаан халаагуур худалдан авах, хоёр тарифтай тоолуур, цахилгааны утас авахад 10 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Ингэж тооцвол иргэн 10 сая төгрөг зээллээ гэхэд гурван жилийн хүүнд 6 сая төгрөг төлөх болно. Энэ бол маш өндөр хүү. Харин гадаад орнуудын Ногоон зээл маш бага хүүтэй байдаг. ХБНГУ л гэхэд жилд 1.7 хувийн хүүтэй байх жишээтэй. Тиймээс төр, засгаас ногоон зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах шаардлагатай"-г дуулгав.

Засгийн газар энэ оны гуравдугаар сард Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. 2025 он хүртэл хэрэгжих энэхүү хөтөлбөрт 9.9 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, жилд 1 их наяд 124 тэрббум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна. Гэтэл энэ оны нийслэлийн төсөвт ердөө 28 сая төгрөг төсөвлөснийг тус байгууллагын гишүүд шүүмжилж байлаа.


Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна. Хангалт нийлүүлэлт сайжрах гэрэл ассан 2 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 4 минутын өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 7 минутын өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 12 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 3 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 6 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 22 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр