ТАЙВАНЬ УЛСАД СУРАЛЦАХЫН ТАВАН ДАВУУ ТАЛ


Тайвань нь 23.4 сая хүн амтай.Зүүн өмнөд Азид байрладаг. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогийг буй болгосон орчинтой. Азийн бар орны нэг билээ.

Нэгдүгээрт: Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд. Бакалаврын оюутнууд стипэнт авч чадахгүй байсан ч цагийн ажил хийгээд амьдрах боломжтой.
Хоёрдугаарт: Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал

Гуравдугаарт: Өөрийн хичээл зүтгэлээс хамааран Англи , Хятад 2 хэл давхар суралцах боломжтой. Хичээлээ ч дээрхи хоёр хэлээр сонгон судлах боломжууд байдаг.

Дөрөвдүгээрт: Монголтой ойр тул газраар ч хямд зардлаар явах боломжтой.

Тавдугаарт: Мастерийн оюутнуудад тэтгэлэг олдох нь элбэг тул, хичээлдээ яваад сар бүрийн стипэнт авах боломжтой.

Нэмж мэдээлэхэд их дээд сургуулийн төлбөр бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад 2-3 дахин бага боловч олгож буй боловсрол нь дэлхийн жишгээс дээгүүр үнэлэгдэж байгаа нь дотооддоо төдийгүй гадаадаас ирж суралцагчдыг татахад гол түлхэц болдог байна. "Тime" сэтгүүл болоод бусад нэр хүндтэй сэтгүүл, судалгааны байгууллагуудын тооцон гаргаснаар Тайваний их дээд сургууль, коллежуудыг дэлхийд эрэмбэлэгдэх түвшин жил ирэх тусам ахиж байгааг харж болно. 20 хүрэхгүй жилийн дотор Тайваний боловсрол техник, технологи асар хурдтай хөгжиж дэлхийн "томчуудтай" өрсөлдөхүйц болж иржээ.

Хэрвээ та Тайвань улсад ирж суралцах гэж байгаа бол элдэв зуучлалын байгууллагаар зуучлуулж илүү үргүй зардал гаргах хэрэггүй. Сайн судалж байгаад өөрөө сургууль руугаа хүсэлтээ явуулахад болно. Өвлийн элсэлт 2-р сард эхэлдэг тул одоо хүсэлт хүлээн авна. Ирсэн хойноо дотуур байранд хэдэн төгрөг төлөх, ажил хийх боломж байгаа эсэх, халуун чийглэг уур амьсгалтай орчинд амьдарч чадах зэргээ тооцоолох хэрэгтэй. Хэрвээ та тэтгэлэг аваад сар бүрийн стипэнт авч чадвал зовох зүйлгүйгээр суралцаад явах бүрэн боломжтой. Амьдралын өртөг зардлын хувьд хөдөө газрууд нь хямд. Хот газрууд нь арай ахиу үнэтэй. Гэхдээ Монголын үнэ өртөгтэй тун ойролцоо байдаг. Дэлхийд боловсролын түвшинээрээ дээгүүрт эрэмбэлэгдэж буй Тайвань улсыг зорих танд амжилт хүсье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18