Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах 'Шөнийн зах' худалдааны төвд байрлах Хаан банкинд өчигдөр 19.20 цагийн орчим галт зэвсэгтэй гурван этгээд дайран оржээ. Гэмт этгээдүүдийн хоёр нь нүүрэндээ баг өмссөн байсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан бөгөөд гэмт этгээдүүдийн эрэн хайх ажил үргэлжилж байна гэсэн юм. Тэгвэл дөнгөж сая бидэнд ирсэн мэдээллээр бол гэмт этгээдүүдийг барьсан бөгөөд 17-19 насны хүүхдүүд байжээ. Дээрэм хийх үедээ хоёр нь галт зэвсэг барьж дотогш орсон байна. Хэргийг холбогдох цагдаагийн алба шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна