НӨАТ-ЫН ТАЙЛАН ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА ДУУСАХАД НЭГ ХОНОГ ҮЛДЛЭЭ


Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:

16.1.1.тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө;

16.1.2.оршин суугч бус этгээдээс НӨАТ-ын тухай хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө;

16.1.3.НӨАТ-ын тухай хуулийн 16.2-т заасны дагуу албан татвар ногдсон бараанд 16.1.2 дахь заалт хамаарахгүй;

16.1.4. НӨАТ-ын тухай хуулийн 7.2.4-т заасан өрийн төлбөрт тооцогдох бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг тухайн төлбөр төлж байгаа этгээд төсөвт төлөх.

16.2.Импортын бараанд албан татварыг доор дурдсан журмаар ногдуулж тайлагнана:

16.2.1.гаалийн байгууллага НӨАТ-ын тухай хуулийн 7.1.2, 8.1.1-д заасан импортын бараанд НӨАТ-ын тухай хуулийн 9.1.1, 11.1-д заасны дагуу албан татвар ногдуулж, төсөвт төлүүлэх арга хэмжээ авна;

16.2.2.импортлогч нь НӨАТ-ын тухай хуулийн 16.2.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлнэ;

16.2.3.гаалийн удирдах төв байгууллага албан татвар төлүүлсэн тухайн сарын тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гаргаж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;

16.2.4.компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, автобензин, дизелийн түлшний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулна;

16.2.5.газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортоор оруулж байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна.

16.3. НӨАТ-ын тухай хуулийн 16.2-д заасан импортын барааны албан татварын тайлангийн маягтыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

16.4.Импортын бараанд ногдуулж төлүүлсэн албан татварын тухай мэдээллийг гаалийн байгууллага тухай бүр татварын албанд гаргаж өгнө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18