НИЙСЛЭЛИЙН ИРГЭД УНДНЫ УСНЫ НАЙДВАРТАЙ ҮҮСВЭРЭЭР ХАНГАГДАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ


Азийн хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй "Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн хүрээнд Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор үйлдвэрийн насос, станцын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах дэд төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр хүлээлгэн өглөө.

Дэд төслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Төслийн захирал, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Азийн хөгжлийн банкны Хот төлөвлөлтийн багийн ахлах Арнауд Хикмэйн, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Төслийн зохицуулагч Д.Авирмэд, Комфорт Импексийн захирал Ө.Пүрэвбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Төслийн захирал, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү "Нийслэлийн зүгээс гэр хорооллыг дахин зохион байгуулж, инженерийн дэд бүтцээр хангах цаашлаад орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон ажлуудыг хийхээр зорьж байна. Энэ ажлын нэг нь Азийн хөгжлийн банк, Европийн Хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр "Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн хүрээнд үйлдвэрийн насос, станцын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах дэд төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Энэ ажилд идэвхи санаачлага гарган ажилласан Азийн хөгжлийн банк, Европийн Хөрөнгө оруулалтын банк, Ус сувгийн удирдах газрын хамт олонд баярласанаа илэрхийлье. Энэ өргөх насос шинэчлэгдсэнээр нийслэлийн иргэдийн ундны усны хэрэгцээ тасралтгүй, найдвартай үүсвэрээр хангагдах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм" хэмээлээ.

Тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн хүрээнд Үйлдвэрийн станцад гүний худгийн 16 ширхэг насосыг иж бүрнээр нь шинэчлэн суурилуулсан байна. Үүнд өргөгчийн 285 квт-ийн WILO маркийн насос 4 ширхэг, ABB брэндийн 250квт-ийн давтамж хувиргагч 2 ширхэг, 0.4 квт-ийн таслах, залгах төхөөрөмж 3 ширхэг, 300-500 мм-ийн диаметртэй хаалт 11 ширхэг, цахилгаан хаалт 4 ширхэг, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий урсгал хэмжигч 4 ширхэгийг тус тус суурилуулсан байна.

Насос станцуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр, УСУГ-т нэгдсэн удирдлагын СКАДА систем байгуулж, ялангуяа давтамж хувиргагч суурилуулснаар суурилсан насосны ажиллагаатай болж, цахилгаан эрчим хүчийг 15-30 хувь, цэвэр усныг 5-10 хувь хэмнэх тооцоо гарсан байна.

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын үйлдвэрийн районыг усаар хангадаг Үйлдвэрийн эх үүсвэр буюу "Б" станц нь анх 1964 онд 1-р өргөгчийн 9 гүний худаг, 2-р өргөгчийн 4 ширхэг насос бүхий станцын барилга, 2000 м3-ийн багтаамжтай 2 усан сан, хлорын барилгын хамт ашиглалтанд орж байсан аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 5 минутын өмнө
У.Отгонбаяр: Эзэн биегүй хаягнаас миний зураг болон Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 6 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна. Хангалт нийлүүлэлт сайжрах гэрэл ассан 10 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 12 минутын өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 минутын өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 20 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 6 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 22 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр