​ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГИЙН ЗОРИУЛАЛТ, ЗАРЦУУЛАЛТЫН НИЙТЛЭГ ЖУРМЫГ ЭРГЭН ХАРАХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ


Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын ажлын хэсгүүд нийслэлийн Багануур, Багахангай, Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 2015, 2016, 2017 оны эхний улиралд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр "Олон нийтийн төв"-д хэлэлцүүллээ.

Багахангай, Чингэлтэйгээс бусад дүүрэгт 60 албан тушаалтныг бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн бөгөөд тэдэнд 92.5 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна. Шүүхийн шийдвэрээр ажил албанд нь эргүүлэн томилсон 7 албан тушаалтанд 58.3 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ" гэж заасныг Авлигатай тэмцэх газраас 9 дүүргийн удирдлагуудад анхаарууллаа.

Баянзүрх дүүрэг нь 2015 онд 50 жилийн ойн баяр тэмдэглэн ойн арга хэмжээнийг дүүргийн харъяа "Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв" ОНӨҮГ-аар дамжуулж зохион байгуулсан бөгөөд нийт 597 иргэн, аж ахуйн нэгжээс 278 сая төгрөгийн хандив авчээ. Түүгээр зогсохгүй хандив өгсөн аж ахуйн нэгжүүдтэй холбоотой шийдвэрийг удаа дараа гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-т заасныг тус тус зөрчсөн байна. Багахангай дүүрэг 2015-2016 онд нийт 84 сая төгрөгийн хандив авсан нь мөн хууль зөрчсөн болохыг Ажлын хэсгээс танилцууллаа.

Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын 2.3-т "энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж нийт батлагдсан хөрөнгийн 30-аас доошгүй хувийг Засаг даргын нөөцөд байлгана" гэсэн заалтыг зөрчиж хөрөнгийг зарцуулсан байна. Тухайлбал, Багахангай дүүрэг "Шинэ жилийн баяр"-ыг тэмдэглэн өнгөрүүлэхэд 4.6 сая төгрөг, "Санхүү, эдийн засгийн ажилтны өдөр"-ийг тохиолдуулан шагнахад 5.1 сая төгрөг, Баянзүрх дүүрэг волейболын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг урамшуулахад 1.7 сая төгрөг, сагсан бөмбөгийн лигийн тэмцээн зохион байгуулахад 27.3 сая төгрөг, Чингэлтэй дүүрэг шагнал, урамшуулалд 132 сая төгрөг гэх мэтээр Засаг даргын нөөц хөрөнгийг шагнал урамшуулал, баяр наадам, тэмцээн уралдааныг зохион байгуулахад зарцуулж байгаа нь Авлигатай тэмцэх газрын анхаарлыг татаж байна. Тиймээс Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан "Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам"-ын 2.1.3-т заасан "Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх" гэснийг цаашид нарийвчлан тодорхойлох, өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэх, өөрчлөн засах шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газар үзэж, энэ талаар холбогдох саналыг уламжлахаар бэлтгэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 5 минутын өмнө
У.Отгонбаяр: Эзэн биегүй хаягнаас миний зураг болон Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 6 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна. Хангалт нийлүүлэлт сайжрах гэрэл ассан 10 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 12 минутын өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 минутын өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 20 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 6 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 22 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр