ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ ТАНЫ ЗААВАЛ УНШИХ ЁСТОЙ ТАВАН НОМ


  • 1.Эр хүнийг өөрөөсөө илүү бүү хайрла

Энэ цагийн шилдэг зохиолч, филисофийн ухааны доктор, жүүд гаралтай Америк зохиолч Айн Рэнд. Тэрээр 1905 онд Оросын Санкт Петербург хотод төрсөн. Зургаан настай байхдаа л "Бурхан гэж байдаггүй юм шиг байна" хэмээн хэлж байсан бөгөөд Айн Рэнд насан эцэс болтлоо атиест буюу бурхангүй үзлийг баримталж байжээ. Энэ зууны хамгийн шилдэг зохиолч, өнөөг хэр нь номнууд нь шилдэг борлуулалттай номын тоонд хэвээрээ байгаа Айн Рэндийн "Миний худалдаж авсан нөхөр" өгүүллийг танд санал болгож байна. Хайр дурлалдаа шатаж, эр хүнд амиа тавьж өгөхөөс холгүй явдаг хүүхнүүдэд нэгийг бодогдуулна биз. Богино хэмжээний энэ өгүүллэгийн нэрийг гүүгэл дээр бичээд хайхад л Монгол хэлнээ гараад ирэх болно.

  • 2.Эх Сурвалж

Мөн л Айн Рэндийн бүтээл. Монгол хэлнээ хэвлүүлэгдсэн. Энэ номноос та эрх чөлөөний тухай гүн гүнзгий ойлголттой болно. Бие даасан, хэнээс ч хараат бус хүчирхэг нэгэн болох үзэл санааг тань энэ ном дэмжиж өгнө.

  • 3.Атлантийн нуруу тэнийв

Айн Рэндийн л бүтээл. Танд маш олон зүйлийг ойлгуулж, ухааруулна. Эрх чөлөө, хүний амьдрал, үнэ цэнэ гэх мэт... Хамгийн чухал нь олон эрдэм номтой боловсрол өндөртэй хүмүүс дээрхи номнуудыг үнэлж хүлээн зөвшөөрдөг. Түүгээр зогсохгүй өөр ном уншаад ч хэрэггүй хэмээн зөвлөдөг юм.

  • 4.Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шэйрил Сандбэргийн "Өөдөө Тэмүүл" номыг санал болгож байна.Орчин цагийн өөртөө итгэлтэй, удирдагч эмэгтэй байхад тань энэ ном маш том хувь нэмэр болж чадна. Дэлхийд нэрээ цуурайтуулсан энэ эмэгтэйд ч бидэнтэй адил зовлон бэрхшээл байдгийг та ойлгоно. Ажлын амжилтаа өсгөхдөө, гэр бүлээ хэрхэн зохицуулах вэ? Хэрхэн сайн ээж, эзэгтэй болох вэ? Энэ бүхний хамтрагч нь хэн байвал зохилтой вэ? Зэрэг асуултандаа та хариулт олно. Байгалийн жамаас эмэгтэйчүүд бид зугтах боломжгүй. Хүүхэд тээж төрүүлнэ, сайн ээж, эзэгтэй байхын тулд хичээх л шаардлага тулгарна. Гэхдээ амжилттай ажиллахад саад болох зүйлийг хэрхэн давуу талаа болгон хувиргахыг та олж харна. Хамгийн чухал нь энэ нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо ямар их хэрэгтэй байгааг та мэдэрч, хурцлагдана. Шантрах үедээ гаргаж ирж уншдаг ном чинь ч болж мэднэ. Мөн л Монгол хэлнээ хөрвүүлсэн бий.
  • 5.Зохиолч Батрэгзэдмаа "Очир Эрхшээгч "

Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа. Тэрээр "Тайчигч хөвгүүд саарал гудамж", "Их хаадын санаа", "Би хүсэхгүй байна", "Хорионыхон", "Миний хайрыг хүлээ", "Хаалганы өмнө" зэрэг жүжгийн зохиол, "Нисэлт" яруу найргийн түүвэр, "Би Дэлхийд нэр өглөө, АСОАДАРЭ" хэмээх содон нэртэй яруу найргийн сонгомол шүлгүүдийн ном орос, хятад, англи, франц хэлнээ орчуулан гаргасан.Өнөө цагийн манай шилдэг зохиолчдын нэг билээ. Түүний "Очир Эрхшээгч" романыг танд санал болгож байна. Гадны орчуулгын бүтээлүүдийг уншсаны дараа тэр дундаа "амин хувиа хичээх" үзлийг сурталчлагч Айн Рэндийн бүтээлүүдийг уншсаны дараа энэ ном танд хоол идсэний дараах шингэн зүйл болж өгнө. Монгол хэлээр уран яруу бөгөөд энгийн ойлгомжтой бичсэн. Нэг талаар таны үгийн баялаг нэмэгдэнэ. Мөн давхар бурханы шашны тухай гүн гүнзгий ойлголттой болж, Монголчуудынхаа тухай ихийг мэднэ. Хүн болж хорвоод ирчихээд амин хувиа хичээгээд амьсгал хураах уу? Эсвэл үйлийн үрд итгэж сайн үйл хийсээр төгсөх үү? Уншсан ном бүртээ гүн автахаас илүүтэй өөрийн бодолтой байж авах гээхийн ухаанаар хандан уншина гэдэгт итгэлтэй байна. Таны амьдралыг өөрчлөх номнуудыг санал болгосондоо баяртай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 11 минутын өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 13 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 16 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 19 минутын өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 22 минутын өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 27 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 6 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр