Ж.БАТ-ЭРДЭНЭ САЙД ОРОН НУТГИЙН ЗАМЫН НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАЖ ШУУРХАЙ УДИРДЛАГААР ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА


Ихэнх нутгаар их хэмжээний цас орсноос орон нутгийн чиглэлийн замын зарим хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдах, гулгаа үүсэх зэрэг нөхцөл байдал үүсээд байгаа.

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн мэдээллийг шуурхай авч холбогдох удирдлагуудад үүрэг өгч байгаа бөгөөд орон нутгийн АЗЗА компаниуд 24 цагийн турш бэлэн байдалд ажилласнаар хаагдсан зам даваа байхгүй, хөдөлгөөн саадгүй нэвтэрч байна.

Өнгөрсөн шөнө Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан баг Улаанбаатар-Өвөрхангайн чиглэлд гулгаа үүссэн, цас ихтэй байгаа зам даваануудтай биечлэн танилцаж тухайн чиглэлд ажиллаж байгаа АЗЗА компаний удирдлага, ажилтнуудтай уулзан газар дээр нь чиглэл өглөө.

Ж.Бат-Эрдэнэ: Гулгаатай зам даваанд 160 гаруй ажилтан 24 цагаар ажиллаж байна

-Яг одоо шөнийн 1:40 минут болж байна. Таны хувьд Улаанбаатар Өвөрхангай чиглэлийн цас их орсон, гулгаатай зам даваануудыг үзэж газар дээр нь үүрэг өгч байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд замын нөхцөл байдал ямар байна вэ?

Ихэнх нутгаар цас орж, зарим газар шуурч байгаатай холбогдуулан Зам тээврийн яам, Авто тээврийн Үндэсний төв мэдээллийг цаг бүр авч шуурхай удирдлагаар хангаж ажиллаж байна. Улсын хэмжээнд 47 зам засвар арчлалтын шуурхай ажлын хэсэг ажилдагаас өнөөдөр 22 ажлын хэсэгт 160 гаруй ажилтан 24 цагаар засвар арчлалтыг хийж байна. Говийн аймгуудын ажлын хэсгүүд бэлэн байдалд байна.

Одоогийн байдлаар зүүн талруугаа Чойр, Налайх, Хоолтын даваа орчим, хойшоо 52-ын даваа, баруун тийш Шарт, Бумбатын даваа, Архангайн Цагаан даваа, Багануурын замд гулгаа үүссэн. Гэхдээ газар дээрээ бөглөрөл үүсээд машинууд овоорсон юм алга. АЗЗА-нууд маань өнөөдрийн байгаа хүчин чадлаар техник хэрэгсэлтэйгээ 7-10 хүн нэг цэг дээр ажиллаж байна. Гулгаа үүссэн хэсгүүд дээр элс хайрга, бодис цацаж машинуудаа нэвтрүүлж байгаа гэсэн мэдээллийг аваад байна.

-Зам тээврийн яамны хувьд 11 сарын эхний цас өвөлжилтийн бэлтгэлд анхааруулга өгчих шиг боллоо. Ер нь салбарын хувьд өвлийн бэлтгэл хэр хангагдсан бэ. Техник тоног төхөөрөмж, элс давс бодисын нөөц ямар байна?

-Өвөлжилтийн бэлтгэл 90-ээд хувьтай хангагдсан. Энэ жилийн цаг уурын урьдчилсан мэдээгээр цас их орох төлөвтэй байгаа. Хэрэв үргэлжилсэн их цас орвол эдийн засгийн хувьд хүндэрнэ. Нийт авто замын сүлжээний засвар ашиглалтыг хийхэд 50 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Гэтэл энэ жил дөнгөж 12 тэрбум тавигдсан. Өнөөдөр эхний цаснаар гэхэд нэг АЗЗА-аас хэдэн инженерүүд 2-3 техник хэрэгсэлтэй л ажиллаж байна. Гол нь тавьсан замаа арчлахгүй бол хэдэн зуун км зам бариад ямар ч үр дүнгүй.

Нөхцөл байдал боломжийн гэж хэлж чадахгүй ч замчид маань бүх хүчин чадлаараа ажиллаж байна.

АЗБХЗГ-ын дарга Д.Доржханд:

Энэ жилийн хувьд маш хүнд жил болж байна. Зун нь маш их үер бууж далан сэтэрсэн, хиймэл байгууламжууд нурсан. Үнэхээр ажлын бэлэн байдлыг шалгасан зун боллоо. Гэтэл өвөл нь хүндрэх төлөвтэй байна.

Зам тээврийн хөгжлийн яамны харьяа 47 шуурхай ажлын хэсэг хүндрэлтэй зам дагуу бөглөрдөг, шуурдаг, гулгаатай газруудад гарсан ажиллаж байна. Бидний замд явж шалгасан байдлаар Баянчандманий ажлын хэсэг зам дагуу арчлалтаа хийгээд бэлэн байдлыг хангаад явж байгаатай таарч уулзлаа. Үнэндээ байгаа бололцоо, нөөцөөрөө бид 24 цаг ажиллаж байна. Гэвч хөрөнгө зардал энэ жил маш бага тавигдсан, хүнд байна. Өвөлжилт хүндэрвэл бараа материал, шатахуунаа зээл аваад ч бол засвар арчлалтаа бүгдийг хийнэ. Бидний гол үүрэг бол ард иргэд, тээврийн хэрэгслийнхээ аваар осолгүй ая тухтай зорчих нөхцлийг бүрэн биелүүлэх явдал юм. Өнөө шөнө сайдын явсан шалгалтаар харьяа газрууд маань сайн ажиллаж сайн үнэлгээ авч байна. Эд нар маань шөнөжин ажиллаад замын нөхцөл хэвийн болтол шаардлагатай бүх арга хэмжээг авна.

-Тоног төхөөрөмж бодисын нөөц бүрэн биш гэсэн асуудал сая яригдлаа. Ер нь яаж тооцдог вэ?

-Бодисын хэмжээг хатуу хучилттай авто замын урт буюу км-ээр нь тухайн аж ахуйн нэгжийн нийт нөөц бэлдэх хэмжээг тогтоодог. Одоогийн байдлаар Баянчандмань АЗЗА 30-аад тонныг нөөцлөхөөс 11 тонныг нөөцөлсөн байна. 12 сар гаргаад ахиад хэдий хэмжээний нөөц бэлтгэхээр байна гэдгийг тооцоод нөөц базаана.

2017-11-07 ны 11:00 цагийн байдлаар:

11 сарын 7 ны 11 цагийн байдлаар урд чиглэлд Улаанбаатар-Дорноговь аймгийн Өргөн, Дэлгэрцогт сум, зүүн чиглэлд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, баруун чиглэлд Улаанбаатар-Арвайхээр, Архангай, Завхан-Тосонцэнгэл чиглэл, Улаанбаатар-Дархан-Уул, Орхон хойд чиглэлд гулгаатай байна. Тухайн чиглэлийн замуудад 24 цагийн хяналт тавин шуурхай ажиллаж элс хайрга, бодис цацсанаар цасанд сууж боогдсон тээврийн хэрэгсэл байхгүй гэсэн мэдээллийг Зам тээврийн яамнаас өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо 1 цагийн өмнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ 1 цагийн өмнө
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана 3 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ 3 цагийн өмнө
П.Сайнзориг: Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой учраас 1024 бөх барилдах хэрэгтэй 4 цагийн өмнө
Баянзүрх захад үхрийн мах 31,000 төгрөгт хүрчээ 4 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ 4 цагийн өмнө
Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна 4 цагийн өмнө
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт +4 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 14 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 21 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 22 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 23 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина Өчигдөр
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Өчигдөр
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ Өчигдөр