“ЧИНГИС ХААН” ОУНБ-Д БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ БОЛЛОО


“Чингис хаан" Олон улсын нисэх буудалд “Барилга байгууламжийг тэсрэх хэрэгслээр заналхийлэх үйлдэл буюу Код-7" сэдэвт бүрэн хэмжээний дасгал сургуулилт амжилттай болж өндөрлөлөө.

Тагнуулын байгууллагын тухай, Терроризмтэй тэмцэх тухай, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулиуд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм", Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Онцгой нөхцөл бий болсон үед хууль сахиулах байгууллагуудын хамтран ажиллах төлөвлөгөө", “Чингис хаан" Олон улсын нисэх буудлын “Онцгой байдлын төлөвлөгөө" болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, дүрэм журам болон Тагнуулын ерөнхий газрын дарга, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарын баталсан нэгдсэн төлөвлөгөөний дагуу тус сургуулилтыг зохион байгууллаа.

Энэхүү дасгал сургуулилтын гол зорилго нь нисэх буудлын барилга байгууламжийг барьцаалсан, тэсрэх бөмбөгөөр заналхийлсэн үед иргэний нисэхийн харьяа байгууллагууд болон хамтран ажиллах байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг сайжруулах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдмэл удирдлагаар хангах, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд нийт албан хаагчдыг сургаж дадлагажуулахад оршиж байгаа юм.

Дасгал сургуулилтад нийт 24 байгууллагын 240 орчим хүн оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 11 минутын өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 13 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 16 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 19 минутын өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 22 минутын өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 27 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 6 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр