У.ХҮРЭЛСҮХИЙН ГОЛ БОДЛОГО


Улсын төсвийн төсөл гэдэг нь ЗГ-ын тархинд юу байгааг харж болох баримт бичиг юм. Тэгэхээр 2018 оны төсвийн төслөөс ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бодлыг уншиж болно гэсэн үг.

Өмнөх Засгийн газруудын өргөн мэдүүлж байсан төслүүдтэй харьцуулахад зорилго нь тодорхой, төлөвлөгөө нь бодитой харагдаж байгааг эдийн засагчид хэлж эхэллээ. Үндсэндээ хоёр л гол зүйлийг У.Хүрэлсүх барьж авсан нь тодорхой байна.

Нэгдүгээрт сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж ирсэн төсвийн алдагдлыг 2018 онд бууруулна гэж тооцжээ. Энэ том малгайн дотор төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах гол бодлого байна. Хоёрдугаарт МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэе л гэсэн байна. 2016 оны сонгуулиар МАН юу амлаж байж 65 суудал авсан бэ тэр амлалтыг биелүүлж эхлэх цаг болсон гэж ерөнхий сайд боджээ. Хүүхдийн сургууль цэцэрлэгийн асуудлыг нийслэлд бүрэн шийдвэрлэнэ гэж МАН амлаж байсан. Энэ ажлыг гүйцээж шаардлагатай бүх хөрөнгийн эх үүсвэрийг суулгаж өгсөн байна. "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлж хүн амаа өсгөх бодлогоо эрчимжүүлнэ гэж сонгуулиар хэлж байсан. Одоо хэлсэнээ л хийе гэж бодож байгаа юм байна. Тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлнэ гэж амалсан. Төсөв санхүү хүнд байгаа нь үнэн ч ахмадуудыг хуураад яваад байж болохгүй, тиймээс бага багаар ч гэсэн нэмээд явая гэсэн бодлого тусжээ. Оюутнуудын сургалтын зээлийн нөхцөлийг хөнгөвчилнө гэж сонгуулиар бүр яах аргагүй хэлж байсан. Хэлсэн бол ирэх жилээс эхлээд хийж эхлэе гэж У.Хүрэлсүх шулууджээ. Хэдийгээр ОУВС-ийн сангийн хөтөлбөрт хамрагдаж тохиолцсон ёсоор Засгийн газар тодорхой хүлээс хязгаарын дотор бодлого явуулахаар байгаа ч намын мөрийн хөтөлбөрийг засгийн газар хэрэгжүүлж эхлэх ёстой гэж бодсон байна.

Гэвч нөгөө талаар төсөв бол мөрөөдлийн жагсаалт байж болдоггүй. Нэг талдаа орлого, нөгөө талд түүндээ нийцсэн зарлага байх учиртай. Орлого орж ирэх тооцоо нь бодитой, үнэн байж гэмээнэ төсвийн орлого биелэх боломжтой юм. У.Хүрэлсүхийн танхим төсвийн орлогыг бодит байдлаас зөрүүтэй хэт өндөрөөр тавиагүй нь орлого бодитойгоор биелэх чухал үзүүлэлт мөн. Харин төсвийн зарлагыг үе үеийн УИХ мөрөөдлийн жагсаалт болгочихдог гэм байдаг. Ялангуяа 76 жижиг тойргоос сонгогдсон УИХ ын гишүүдтэй энэ парламентын үед энэ зовлон бүр ч тод илрэх магадлалтай. УИХ-ын гишүүн бүр тойрогтой нэг юм наах сонирхолтойгоор төсвийн нэгдсэн бодлогыг сарниулж 76 тийш нь тарааж орхивол энэ асуудал болно. Тойрог бүрт жижиг хөрөнгө оруулалт нэмсээр төсвийн зарлагыг зохиомлоор өсгөж орхидог хандлага УИХ-д бий. Ингэж зохиомлоор зардал нэмсэн төсөв бодит байдал дээр хэрэгжих боломжгүй болж дахин дахин төсвийн тодотгол хийж ирсэн байдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвийн хариуцлагагүй байдлыг цаашид энэ маягаар үргэлжлүүлж болохгүй гэдэг санаагаа маш тодорхой илэрхийлсэн. Бүхэлд нь харвал амалсан бол хийх ёстой гэдэг зарчмыг 2018 оны төсвийн гол бодлого болгожээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 20 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 20 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 21 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 22 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 22 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 22 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27