​ Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана

Ц.Цэрэнбадам
2025/06/06

Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон Улсын Прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн Х бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхбаатар болон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцжээ.   
Энэ удаагийн бага хурал “Прокурорын үүрэг оролцооны хувьсал: цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд ба сайн туршлага” сэдвээр өрнөж байна. УИХ-ын даргын зүгээс Монгол Улс болон дэлхий дахинаа тулгамдаад байгаа цахим орчин, нийгмийн сүлжээг ашиглан бусдын эрх, эрх чөлөөг зөрчих, ноцтой, ихээхэн хэмжээний хохирол учруулж буй гэмт хэрэгтэй тэмцэхэд уг олон улсын хурал чухал ач холбогдол үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр, олон ургалч үзлийг төлөвшүүлж буй, хүн төвтэй хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн шинэ парламентын бодлогод цахим гэмт хэргийн аюул, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, үр дагавартай тэмцэх нь хууль цаг үеийн шаардлагаас хоцрохгүй байх, өөрчлөгдөн сайжирдаг байхад бүрэн нийцнэ гэдгийг тодотгосон байна. Түүнчлэн,  бага хурлын дүнд цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох үр бүтээлтэй санаачилгад Монголын парламент нээлттэй хандах болно гэдгээ илэрхийлжээ.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18