Н.ГАНБАДРАЛ: ОХИН СУРГУУЛЬ РУУГАА ЯВСАН ГЭЖ БАЙГАА Ч СУРГУУЛИЙН КАМЕРТ ДҮРС НЬ ҮЛДЭЭГҮЙ


Замын-Үүд суманд сураггүй алга болоод дөрөв хонож байгаа найман настай Д.Сэржмядаг охины асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Н.Ганбадралаас тодрууллаа.

-Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа ямар шатанд явж байна вэ?

-2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны пүрэв гарагийн 18:00 цагт Цагдаагийн байгууллагад охины алга болсон талаарх мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхайн бүрэлдэхүүн холбогдох эргүүл харуулын маршрутуудаар байх ёстой бүх газруудаар эрэн хайх ажиллагааг явуулсан.

Ингээд тодорхой сураг гараагүй учраас тухайн өдрийн 21 цагт яаралтай арга хэмжээ аваад холбогдох байгууллагуудын дэмжлэг, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн, ард иргэд үндсэндээ 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр эрж хайх ажиллагааг шөнөжин хийсэн. Маргааш өглөө нь Замын–Үүд сумын онцгой байдлын комиссын шийдвэр гараад хүн хүч техник хэрэгслээ нэмээд, 72 техник хэрэгсэл 510 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр эрж хайх ажиллагаа үргэлжлээд явж байна. Цагдаагийн байгууллага Замын-Үүд сумын нэгээс тавдугаар багийн нутаг дэвсгэр дээгүүр дрон нисгэхээс авахуулаад бүхий л байж болох төмөр зам, авто замын чиглэлээр эрж хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн зэргэлдээ орших аймгуудын цагдаагийн байгууллага болон хэвлэл мэдээллийн төвийн пэйж хуудсаар эрэн сурвалжлагдаж байгаа Дашдулам овогтой Сэржмядагийн мэдээллийг цацаж, мэдээлэл ирвэл шалгаж тодруулаад одоогоор үр дүнд хүрсэн гэх мэдээлэл хараахан ирээгүй байна. Эрж хайх ажиллагааг зохион байгуулалттайгаар үргэлжлүүлээд явж байна.

-Янз янзын мэдээлэл гараад байна. "Урагшаа гаргасан юм биш үү" гэх, эсвэл "охиныг хулгайлаад мансууруулчихсан байгаа юм биш үү" гэх мэт. Энэ тал дээр ямар нэг сэжүүр гарсан уу?

-Цагдаагийн байгууллага байж болох бүх л сэжүүрээр тодорхой үйл ажиллагаа зохион байгуулаад ажиллаж байна. Хил хамгаалах байгууллага, хилийн мэргэжлийн байгууллагууд бий. Энэ үүднээс цагдаагийнхан бүх байж болох гарцыг шалгаж эрж хайх ажиллагааг хийж байна.

-Охиныг хаанаас алга болсон гэж үзэж байна вэ?

-Гэрчүүдийн мэдүүлгээр хичээл сургуульдаа явсан гэсэн мэдүүлэг байдаг. Гэвч сургуулийн хяналтын камерыг шүүж үзэхэд сургууль руу орсон гэх дүрс байхгүй. Тиймээс хичээлдээ явах замдаа алга болсон гэж үзэж байна.

Иргэдэд хандаж хэлэхэд, ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт эхэлчихсэн байна. Хүүхдүүд чөлөөтэй амарч байгаа учраас хараа хяналтгүй байгаа энэ явдалд анхаарал хандуулаач гэж хүсмээр байна. Эцэг эхчүүд гэртээ хүүхдээ орхичихдог. Гэрт нь гал ус, цахилгааны аюул болохоос эхлээд гадуур таних танихгүй хүмүүс дагаж явах зэрэг эрсдэл гарах вий. Тиймээс эцэг эх болон хуулиар үүрэг хүлээсэн асран хамгаалагчид хүүхдэдээ анхаарал хандуулахыг Цагдаагийн байгууллагаас хүсэж байна.

Охиныг эрэн хайх ажиллагаанд хувь нэмрээ оруулан дээрх мэдээллийг түгээж өгнө үү.

Эх сурвалж: Gogo.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 16 минутын өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 18 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 21 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 24 минутын өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 27 минутын өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 32 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 6 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр