НИЙСЛЭЛ “УЛААНБААТАР” ҮСГЭН ХЭЛБЭРТ БЭЛГЭ ТЭМДЭГТЭЙ БОЛЛОО


Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имиджийг бий болгох Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилтын хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулан хийж бүтээсэн "Улаанбаатар" үсгэн хэлбэрт бэлгэ тэмдгийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй Нийслэлийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

"Улаанбаатар" үсгэн хэлбэрт бэлгэ тэмдэг нь тэмдэг нь 11 метр урт, 1.9 метрийн өндөртэй, шөнийн гэрэлтүүлэгтэй бөгөөд гадаад дотоодын жуулчдад эерэг сэтгэгдэл дурсамж үлдээн хотын гудамж талбайн өнгө төрх, шөнийн хотын өнгө үзэмжийг чимсэн бүтээлийн нэг болж байгаа юм.

Дэлхийн бүхий л хотууд тэр дундаа аялал жуулчлал хамгийн ихээр хөгжсөн тухайн хотууд өөрсдийн онцлогийг харуулсан брэнд, арга хэмжээнүүд ашиглаж байгаа энэ цаг үед брэнд логогоо ашиглаж сурталчилгаа хийх нь зорин ирэх жуулчдын урсгалд ихээр нөлөөлдөг байна.

Нидерланд улсын Амстердам хотыг илэрхийлэх "I Amsterdam" бэлгэ тэмдэг нь дэлхийн хамгийн олон хүнд хүрсэн таних тэмдэг болжээ. 2004 онд анх бүтээгдэж тус хотыг жилд 18 сая жуулчин зорин ирдэг Европ тивийн аялал жуулчлалын тэргүүлэгч болоход нөлөөлсөн хөгжлийн нэг хөшүүрэг болсон гэж үздэг байна. Мөн БНСУ-ын Сөүл хотын Хан голын эрэг дээр байрладаг I-SEOUL-U бэлгэ тэмдэг нь тус улсын төдийгүй гадаад дотоодын жуулчдын зорин очих брэнд аялал жуулчлалын нэг юм байна.

Түүний нэгэн адил Монгол улс аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг илэрхийлэх хотын нүүр царай болж, орчин үеийн хотын чиг хандлага, шинэлэг шийдэл загваруудыг илэрхийлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг цаашид хийх юм байна.

Нийслэл хотын хэмжээнд нийтдээ 230 хөшөө дурсгал түүхт газрууд байдгаас хувь хүний болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлтийн зориулалтаар баригдсан 80, түүх соёлын ач холбогдол бүхий дургсгалт газар байрлуулсан 50 гаруй уран баримал, хөшөө байдаг гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 16 минутын өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 18 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 21 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 24 минутын өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 27 минутын өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 32 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 6 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр