​ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ ГЭЭД 30 ГЭР БҮЛ ГЭЭД ХЭЛЧИХСЭН ӨӨРСДӨӨ ОРООД ЯВЧИХ ЮМ ШИГ БАЙНА ШҮҮ ДЭЭ


Монголын баялгийг цөлмөж байгаа 30 гэр бүлийн асуудал Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор гарч ирсэн. Гэвч энэ гучин гэр бүл яг хэн хэний гэр бүл вэ гэдэг нь оньсого хэвээрээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд бол түүнийг ард түмэн өөрсдөө ол..., ер нь ард түмэн өөрсдөө хэлсэн. Хэнд ч ойлгомтой асуудал гэх мэт тайлбарыг хийж байгаа.

Энэ талаар хүмүүс янз бүрийн зүйл ярьж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир ийнхүү ярьжээ. Тэрбээр "Энэ бол сонгуулиар гаргаж ирсэн, ард түмэнд дургүйцэл төрүүлээд энэ хүмүүст хариуцлага тооцчихоор болчихно гэсэн байдлаар улс төрийн арга ядсан Пи-ар явсан юм. Түүндээ итгээд ерөөсөө 300 гэр бүлийн асуудал Монголын ард түмний дотор гараад ирлээ шүү дээ. Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлгэдлийн хувьд энэ нь хариуцлагагүй мэдэгдэл. Ард түмнийг хоёр хувааж байна. Нийгмийн массыг буруу зүйл рүү өдөөж буй зүйл. Тэгээд 30 хүнээ нэрлээч гэхээр "Та нар өөрсдөө олцгоо" гээд хэлээд сууж байгаа нь хаашаа юм. Үнэхээр тийм 30 хүн байдаг бол яг сайхан нэрлээд, ийм ийм учиртай энэ хүмүүс бол Монгол Улсын дайсан гэдэг ч юм уу зарлах хэрэгтэй шүү дээ. Тэгээд сонсохоор "Өөрсдөө олцгоо" гээд. Түрүүчээсээ эрэл хайгуул хийгээд эхэлж байна л даа. Ашиглалтын лицензтэй, хайгуулийн лицензтэй гээд. Лиценз нь хувь хүн дээр олгогддоггүй юм байна. Компаниудаар нь гаргаад тавьчихсан байна лээ. Та бүхэн үзсэн байх.

Тэрийг ингээд харахаар нөгөө 30 гэр бүлийг адлаад байдаг Ерөнхийлөгчийн хүргэнийх нь компани дотор нь байна. Би өнөөдөр л олж мэдлээ. Хүн нү компани чинь ерөнхийлөгчийн хүргэний компани юм байна. Тус компанийн 90 хувь хүргэнийх нь эзэмшил юм байна. Хүн рүү чичлээд байсан хүмүүсийн өөрсдийнх нь компани гэх мэтээр гараад ирэхээр ийм дүр зураг харагдаж байна. Энэ хүмүүсийг тогтоох арга нь юу вэ гэхээр хамгийн их лиценз эзэмшдэг компаниуд гэсэн. Тэрийг нь гаргаад ирэхээр тиймэрхүү л юм гарах шинжтэй. Яагаад зарлахгүй удаад байсан юм. Тодорхой зарлаагүй шалтгаан нь энэ байх шиг байна. Энэ нь сонгуульд хэрэглэх гэсэн хар ПИ-Арыг итгэл үнэмшилтэй болгох гэсэн л оролдлого.

2012 – 2016 онд ядуурал, ажилгүйдэл асар их болчихлоо шүү дээ. Ард түмэн дургүйцээд өлөн зэлмүүн амьдраад байгаа нь үнэн. Хүнд байдалд орсон ард түмэн цаашаа яаж амьдрах вэ гэж байтал тэнд нь та нарын дайсан энэ шүү гээд баялаг бүтээгчдээ, ажлын байр бий болгож буй хүмүүсээ эд нартай тэмц гэж ард түмний хараанд онилуулж эв нэгдлийг хагаралдуулж болохгүй. Энэ бол дэндүү муухай үйлдэл. Ингэж ерөөсөө болохгүй. Тэр 30 жагсаалтад манай компани, миний хувь эзэмшиж байсан компани ч байхгүй юм билээ.

Нүүрсний компани гээд ярьдаг байсан. МCS компани хамаг юм авчихсан юм шиг ойлгоод байсан. Түүн дээр нь хүчирхэгжүүлэх гээд 30 гэр бүл гээд хэлчихсэн. Гэтэл тэр зарлах гээд байгаа 30 гэр бүлдээ өөрсдөө ороод явчих юм шиг байна шүү дээ. Тэгвэл яах юм байгаа юм. Ер нь хэлэх, хийх үйлдлээ нэг бодож баймаар байгаа юм. Ард түмнийг ядуу зүдүү, хүнд байгаагаар нь далимдуулаад, нийгмийг буруу зүйл рүү уриалж болохгүй" хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 16 минутын өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 18 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 21 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 24 минутын өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 27 минутын өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 32 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 6 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр