СЭТГҮҮЛЧДЭД "АЮУЛГҮЙ, ХАМГААЛАГДСАН, АЙДАСГҮЙ" ОРЧИН ХЭРЭГТЭЙ


Глоб Интернэшнл Төв нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Олон улсын чөлөөт илэрхийллийн сүлжээ IFEX байгууллага, Нээлттэй нийгэм форумтай хамтран "Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр"-ийг тохиолдуулан "Сэтгүүлчдэд аюулгүй, хамгаалагдсан, айдасгүй орчин бий болгоё" уриан дор хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг нээж, Глоб Интернэшнл Төвийн тэргүүн Х.Наранжаргал мэндчилгээ дэвшүүлж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар үг хэлэв. Мөн арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд хуульч, судлаач Л.Галбаатар Монголын хуульчдын холбооны дэргэд байгуулахаар болсон Хэвлэл мэдээллийн эрх зүйн хорооны талаар танилцууллаа. Түүнчлэн арга хэмжээний төгсгөлд хүний суурь эрх болсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн танин мэдэхүйн "АХА" асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулав.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг "Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр" болгохоор 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68/163 тоот тогтоолоор шийдвэрлэсэн.

Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж буй хэн боловч аюулгүй орчинд, аливаа сүрдүүлэг заналхийллээс ангид байх эрхтэй. Глоб Интернэшнл Төв 2006 оноос эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчлийг бүртгэж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай байгууллага нийт 560 гаруй зөрчил бүртгэв. Сүүлийн жилүүдэд сэтгүүлчдэд шууд ирэх дарамт, заналхийлэл, сүрдүүлэг илт нэмэгдэж байгаатай холбоотойгоор зөрчлийн хэлбэрүүд улам нуугдмал байдалд шилжих хандлагатай байгаад Глоб Интернэшнл төв санаа зовниж байна.

Иймд сэтгүүлчдийн эрхийг хамгаалах зорилгынхоо хүрээнд Монголын хуульчдын холбооны дэргэд Хэвлэл мэдээллийн эрх зүйн хороог байгуулахаар болсныг дуулгахад таатай байна. Тус хороо нь хэвлэл мэдээллийн эрх зүйн онол, практикийг судлах, хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйг хөгжүүлэх, сэтгүүлч хэвлэн нийтлэгчдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг дэмжих нөлөөллийн ажил явуулах зэрэг үндсэн таван чиглэлээр ажиллах юм. Нэн ялангуяа, сэтгүүл зүйн салбарт ажиллагсад хууль эрх зүйн мэдлэг дутмагаас шалтгаалж мэргэжлийн болон хувийн халдашгүй эрхээ хамгаалж чаддаггүй тохиолдлууд элбэг байдаг. НҮБ-ын Хүний эрхийн хорооноос 2017 оны 7 дугаар сард Монголын Засгийн газарт "сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг аливаа сүрдүүлэг заналхийлэл, халдлагаас хамгаалах, эдгээр төрлийн халдлагыг нэн даруй мөрдөн шалгаж, буруутай этгээдүүдэд зохих шийтгэл ногдуулж байх нь зүйтэй" гэсэн зөвлөмж өгсөн юм. Манай Засгийн газар дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллана гэдэгт бид итгэлтэй байна.

Улсын Их Хурлаас 2016 онд баталсан "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-т эрэн сурвалжлах замаар авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлсэн сэтгүүлчийг аливаа дарамт, шахалтаас хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагааных нь улмаас эрүүгийн хариуцлагад татах явдлыг өөрчилж, аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг бий болгохоор заасан.

Монголын хуульчдын холбооны дэргэд Хэвлэл мэдээллийн эрх зүйн хороо байгуулах болсон нь сэтгүүлчид "Аюулгүй, Хамгаалагдсан, Айдасгүй"орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх нь гарцаагүй.

2017.11.02


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 16 минутын өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 18 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 21 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 24 минутын өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 27 минутын өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 32 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 6 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр