“ИЛД ЦЭЦЭГ”-ИЙН УРАН БҮТЭЭЛЧИД КИНОГОО ОЛОН УЛСАД СОЙНО


"Абсолют пикчерс" студийн шинэ бүтээл "Илд цэцэг" уран сайхны кино энэ сарын 3-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно. Уг кино нь адал явдалт боловч мөн чанартаа жирийн эх хүний үрийнхээ төлөө гэх сэтгэл нь юуны ч өмнө сөхөрдөггүй болохыг харуулжээ. Мөн энэхүү кино нь найруулагч П.Дэлгэрбаярын 8 дахь уран бүтээл юм. Тэрбээр 2003 онд "Найзууд" киног анх бүтээн үзэгчдэд толилуулсанаас хойш "Тушаал", "Төрийн дайсан", "Дурлалын гэмт хэрэг", "Амьдрал төсөл" киног найруулж, "Морь минь давхи", "Хайрлаж болох уу?" кинонд багаараа ажиллаж байв.


"Илд цэцэг"-ийн зураг авалтыг гурван улирал дамнан хийсэн найруулагч П.Дэлгэрбаяр "Бид кинондоо олны танил гэхээсээ илүү мэргэжлийн жүжигчдийг тоглуулсан. Учир нь хэт арилжаа хөөцөлдөх биш урлаг талаас нь бүтээлээ хийхийг хүссэн" хэмээн онцолсон. Кинонд Ц.Төмөрхуяг, Т.Өөдөө болон олон залуу уран бүтээлчид оролцон тогложээ.

Киноны уран бүтээлчид киногоо үзэгчдийн хүртээл болсны дараа олон улсын кино наадамд сойх аж. Тус бүтээл дэлхийн киноны техникийн өндөр шаардлагад нийцэх 4к дүрсний чанар, 5.1 дууны дуугаралттай аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18