ГАРЫН ҮСГЭЭРЭЭ 3,2 ТЭРБУМЫГ САЛХИНД ХИЙСГЭСЭН Х.ТЭМҮҮЖИНГЭЭР ХОХИРЛОО НӨХҮҮЛЬЕ


Улс орны эдийн засаг хүнд байна. Нийтээрээ өрөнд орчихлоо гэх эмзэглэл эдийн засагчдад бий. Гэхдээ энэ бүхэн ямар шалтгааны улмаас бий болчихов. Төсвийн зарцуулалт зөв байж чадаж байна уу гэх асуулт жил тавигддаг ч тодорхой хариулт байдаггүй. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтнуудын тооцоо судалгаагүй шийдвэрүүд нь эргээд улсын төсөвт дарамт учруулж байгаа нэгэн жишээ бол яах аргагүй Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн MRI аппаратны асуудал. Тухайн үед хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин нь уг эмнэлгийн барилгыг өөрийн салбартаа авч, дээд шүүх, прокурор, мөрдөх албаны контор болгох шийдвэр гаргаж байсан. Гэхдээ түүний энэ дур зоргоороо аашилсан үйлдэл нь өнөөдөр улсын төсөвт 4-5 тэрбумын дарамт үүсгээд байна. Эмнэлгийн барилгыг оффис болгон өөрчлөх явцад 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий MRI аппарат гэмтсэн. Тодруулбал барилгын ажлын үеэр MRI аппаратын хөргөлтийн системийн хоолойн дээр хавтан унасан байдаг.

Тус эмнэлгийн дарга, дэд хурандаа Л.Баттөрийн ярьж байгаагаар бол MRI аппаратыг цаашид ашиглахын тулд нийт 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатайгэнэ. Тодруулбал, "MRI аппаратыг засварлахад 1 тэрбум 300 сая төгрөг шаардлагатай. Мөн MRI аппаратыг анх авахдаа цахилгааны эх үүсвэр болон тог баригчийг худалдан аваагүй байсан. Тог баригч, цахилгааны эх үүсвэргүйгээр MRI аппарат дахин эвдрэх магадлалтай. Эрсдэлээс сэргийлж энэхүү хоёр төхөөрөмжийг авахад 600 сая төгрөг хэрэгтэй. MRI аппаратыг цаашид ашиглахын тулд нийт 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай" гэсэн байна.

Мөн уг аппаратыг авахад одоогийн зах зээлийн ханш нь 4 тэрбумаас дээш байгаа аж. Гэхдээ энэ нь цахилгааны эх үүсвэр болон тог баригчийн үнэ оролцуулаагүй ханш гэдгийг онцолжээ.Ямартай ч энэхүү аппаратыг засварлахад шаардагдах хөрөнгийг төсөвт сулгахаар саналаа оруулчихаад байгаа юм байна.

Мэдээж энэ асуудал нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн дур зоргоороо ашилсан үйлдлийн үр дагавар гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл энэ эрхэм уг асуудалд ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байна. Эмнэлгийн алба хаагчид хуулийн байгууллагад хандсан ч хэргийн шийдвэрлэлт нь тодорхойгүй байсан юм. Гэхдээ улсын их хэмжээний хөрөнгөөр тоглосон Х.Тэмүүжин хариуцлага хүлээх ёстой. Түүний албан тушаалаа ашиглан гарын үсэг зурж, шийдвэр гаргасан үйлдэл нь улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан учраас хариуцлага хүлээх учиртай.

Төрийн эрх бүхий албан тушаалтан нь тооцоо судалгаагүйгээр сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэрээсээ болж улсад хохирол учруулчихаад юу ч болоогүй мэт явах нь шударга ёс, тэгш эрхийг үйл ажиллагааныхаа зарчим болгох ёстой төрийн үйл хэрэгт нийцнэ гэж үү.

мартай ч Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн удирдлагууд хууль зүйн туслалцааны төвөөс өмгөөлөгч аваад дахиж энэ хэргийг шалгаж өгөх хүсэлтийг гаргаад явж байгаааж. Чухам уг асуудал хэрхэн шийдэгдэж, улсын төвсөөр тоглосон эрхэмд ямар хариуцлага хүлээлгэхийг харах үлдэж байх шиг байна.

Н.Бат


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18