ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИО ХЭРЭГЛЭХ ЖУРАМ ЗӨРЧСӨН 77 ТОХИОЛДОЛ ИЛРҮҮЛЖЭЭ


нгөрсөн 7 хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын даргыг томилсон даруйд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Замын хөдөлгөөнд оролцогчдын дунд тусгай зориулалт бүхий дуут болон гэрэл дохионы хэрэглээг хуулийн хүрээнд цэгцлэхийг үүрэг болгосон билээ.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу ЦЕГ-ын даргын тушаалаар Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өчигдрөөс шинэ хэлбэрээр эрчимжүүлсэн хяналт шалгалт явуулж байна гэж ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэллээ.

Өчигдөр /2017.10.30/ Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд оролцохдоо тусгай дуут болон гэрэл дохиог холбогдох журам зөрчин хэрэглэсэн 77 тохиолдлыг илрүүлж, журамласан байна.

Тэдгээрээс 1 нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх эрхгүй, 5 нь зөвшөөрлийн хуудсыг засварласан байсан бол үлдсэн нь орон нутаг, улсын чанартай шулуун замд хэрэглэх тусгай дуут болон гэрэл дохиог нийслэлд ашигласан, өөр өнгийнхийг байршуулсан зэрэг зөрчил гаргажээ. Зөрчил гаргасан автомашин эзэмшигчдийн тусгай дуут болон гэрэл дохиог хурааж замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн дагуу зөрчлийн хуулиар 100 нэгжээр/ 1нэгж нь -1000 төгрөг/ торгосон байна. Журам зөрчигчдийн дунд энгийн иргэд, албан байгууллагуудын жолооч, төрийн байгууллагын өндөр албан тушаалтнууд ч байжээ

Мөн энэ арга хэмжээний хүрээнд Замын Цагдаагийн газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар хамтран тусгай дуут болон гэрэл дохио,хэрэгсэл худалдаалдаг газруудыг бүртгэлжүүлж, автомашин эзэмшигч, жолооч нарт зөвшөөрлийг нь үндэслэн тусгай дуут болон гэрэл дохио хэрэгслийг зориулалтын дагуу худалдахыг үүрэг болгохоор ажиллаж байгаа гэлээ. Замын цагдаагийн газраас мэдээлснээр 2017 оны 10 сарын байдлаар улсын хэмжээнд тусгай дуут болон гэрэл дохио ашиглах 900 гаруй зөвшөөрөл 420 байгууллагын эзэмшилд олгожээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 15 гэхэд улсын хэмжээнд автомашин эзэмшигчдийн тусгай дуут болон гэрэл дохио хэрэглээг цэгцэлж нэгдсэн дүнг гаргаж ЦЕГ-ын дарга танилцуулах ёстой. Энэхүү ажлыг энгийн иргэд талархан хүлээж авч байна

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохиог хэрэглэх стандартад /MNS-4979-2000/зааснаар цагдаа - хөх улаан, гал унтраах алба - хөх, онцгой байдлын газар, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага - улаан, хүн мал эмнэлгийн газар - ногоон, төрийн тусгай хамгаалалт - улаан, зам засвар үйлчилгээ, хамгаалалтын алба, техникийн түргэн тусламжийн газар - шар өнгийн тусгай дуут гэрэл дохиог зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд тус тус хэрэглэх эрхтэй юм. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 21 минутын өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 23 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 26 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 29 минутын өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 32 минутын өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 37 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 6 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр