“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ


Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 20.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. Ингэснээр "Монголын хөрөнгийн бирж" ХК нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 218,4 сая ширхэг энгийн хувьцаатай буюу 21.8 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй болж байна.

Мөн хуралдаанаар зарим аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалтын менежментийн, үнэт цаасны брокерийн, банк бус санхүүгийн зээлийн, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, Хөдөө аж ахуйн биржийн арилжааны нэг зуучлагчийн түдгэлзүүлээд байсан тусгай зөвшөөрлийг сэргээв. Хадгаламж, зээлийн хоёр хоршоонд шинээр тусгай зөвшөөрөл олгож, есөн хоршооныхыг сунган, 2016, 2017 оны нийт долоон улирлын тайлан ирүүлээгүй, бүх гишүүдийн хурлаа энэ хугацаанд огт хийгээгүй Өвөрхангай аймгийн "Онгийн харз" ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.

Түүнчлэн "Хосхолбоо уул ББСБ" ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, "Хай бриж кредит ББСБ" ХХК-ийн факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, "Цагаан ажнай ББСБ", "Голбал профит ББСБ", "Магнай лайшил ББСБ" ХХК-уудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18