БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН АЖЛЫГ 2018 ОНД БҮРЭН ДУУСГАХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ


Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ салбарын хэмжээнд тулгамдсан асуудлаар төмөр замын бодлогын асуудал хариуцсан удирдлагуудтай өнөөдөр уулзаж, үүрэг чиглэл өглөө. Төмөр зам, далайн тээврийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаарх танилцуулгыг тус яамны ТЗДТБХЗГ-ын дарга Б.Артур хийж, Монголын төмөр зам ТӨХК, Улаанбаатар төмөр зам, Далайн захиргааны газар, Бүс нутгийн логистикийг хөгжүүлэх төсөл болон Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн удирдлагууд байлцав.

Монгол Улсын хэмжээнд 1922 км төмөр замын сүлжээ, 15000 орчим ажилтан албан хаагчид тус салбарт ажилладаг бөгөөд Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагад нэгдсэн 28 гишүүн орноос Монгол улс төмөр замын уртаараа 20, тээвэрлэсэн ачааны хэмжээгээрээ 15-рт жагсдаг байна.

Энэхүү танилцуулгын үеэр УБТЗ-ыг хөгжүүлэх хөтөлбөр, Эдийн засгийн коридор, хөрөнгө оруулагчид болон Монгол Улсаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд ямар асуудал тулгамдаад байгаа, хэрхэн шийдвэрлэх шаардлагатай талаар санал солилцлоо. Мөн эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн асуудал, хийгдсэн томоохон ажлуудаас гадна нэн түрүүнд хийх шаардлагатай байгаа ажлуудаа танилцуулсан юм.

Сайд Ж.Бат-Эрдэнэ тулгамдаж байгаа асуудлуудтай танилцаад салбар байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгөв. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын ажлыг хэрхэн үргэлжлүүлэх талаар тодорхой санал боловсруулах үүргийг Монголын төмөр зам ТӨХК-д даалгалаа. Мөн Төмөртэйн төмөр замтай холбогдох бүх материал, баримт бичгийг танилцуулах үүрэг өглөө. Түүнчлэн УБТЗ-ын нэн түрүүнд хийж хэрэгжүүлэх шаардлагатай их засварын ажил, Сайншанд-Агь-Сүмбэт чиглэлийн хоёр дахь төмөр замыг барих асуудал болон зүтгүүр вагон шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийн талаарх саналаа боловсруулж, танилцуулахыг даалгав. Түүнчлэн Бүс нутгийн логистикийг хөгжүүлэх төслийн ажлыг эрчимжүүлж 2018 онд бүрэн дуусгах үүрэг даалгавар өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 38 минутын өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 40 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 43 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 45 минутын өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 48 минутын өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 53 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 6 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр