Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 10-12 градус дулаан байна. |
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна