СЭТГҮҮЛЧДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХАД ЮНЕСКО-ИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС, ПРОКУРОР ХАМТРАН АЖИЛЛАНА


ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай нар өнөөдөр Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд хамтран ажиллах хүрээнд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл, ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах болон бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцохоор тохиролцов.

ЮНЕСКО-ийн үндэсний комисс нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, соёлын өвийг хамгаалах, соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэх тухай Монгол Улсын соёрхон баталсан, нэгдэн орсон гэрээ, конвенциуд, Монгол Улсын Засгийн газарт НҮБ-ын Хүний эрхийн хороо, ЮНЕСКО-оос өгсөн зөвлөмжүүдийн талаар прокурорын байгууллагын ажилтнуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж.

Харин Улсын Ерөнхий Прокурорын газрын Тамгын газар нь сэтгүүлчдийн хууль, эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, прокурорын давтан сургалтын хөтөлбөрийн агуулгад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах тухай Монгол Улсын соёрхон баталсан, нэгдэн орсон гэрээ конвенц, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах тухай асуудлыг тусгах чиглэлээр хамтран ажиллах юм.

Гэрэл зургийг mpa.mn

Талууд дээр дурдсан үйл ажиллагааг ЮНЕСКО-ийн Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөр (МХХОУХ)-ийн Монгол дахь Үндэсний Хороотой хамтарч хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Монгол Улсад МХХОУХ-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Ц.Мөнх-Оргилын 2016 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 17/18 тоот тушаалаар 11 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний Хороо байгуулагдаж, даргаар нь Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргалыг томилов.

Үндэсний Хорооны нарийн бичгийн даргын ажлын албыг Глоб Интернэшнл төв хариуцаж ажиллах аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 38 минутын өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 40 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 43 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 45 минутын өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 48 минутын өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 53 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 6 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр