БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ


Багахангай нь нийслэл хотын хэтийн бодлого төлөвлөлт, хүн амын төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтойн дээр дэд бүтцийн хөгжил сайтай, газар нутаг, зам харилцааны хувьд өргөн боломжтой дүүрэг билээ.

2017 онд нийслэлийн 9 дүүргийн өрсөлдөх чадварын судалгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Азийн сан, Нийслэлийн ЗДТГ-аас хамтран хийсэн бөгөөд тэрхүү өрсөлдөх чадварын судалгаагаар Багахангай дүүргийн ард иргэд ирээдүйдээ итгэх итгэлтэй, өсөн дэвших өндөр хүсэл тэмүүлэлтэй байгаагаараа давуу гэж гарсан нь үүнийг баталж байгаа юм.

Багахангай дүүргийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж Монгол УИХ, Засгийн газраас 2002 оноос хойш "Багахангайн бичил бүсийн техник эдийн засгийн үндэслэл, Багахангай дүүрэгт байгуулагдах "Үйлдвэрлэл, технологийн парк"-ийн чиглэлийг тогтоох тухай 54-р тогтоол, Багахангай дүүргийг хөгжүүлэх хөтөлбөр зэрэг бодлогын бичиг баримтыг батлах гаргаж хэрэгжүүлэх үйл ажиллагааг өнөөг хүртэл үе шаттай зохион байгуулан ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос үйл ажиллагааг улам эрчимжүүлж Монгол улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Багахангай дүүрэгт Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технолгийн парк байгуулж гарааны компаниудыг дэмжинэ гэж оруулж өгсөн.

Энэхүү ажлын эхлэл 2017 онд тавигдаж Багахангай дүүргийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн Техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах ажлын зардалд Нийслэлийн төсөвт 145 сая тусгагдан сонгон шалгаруулалт зарлаж "Артконстракшн" ХХК шалгарч ажлаа эхлүүлээд байна.

Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах, Багахангай дүүргийн хөгжилд түлхэц болох бас нэг томоохон төсөл бол Азийн хөгжлийн банкны техник туслалцаагаар хэрэгжиж буй Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал өртөөнөөс Багахангай дүүргийн Багахангай өртөөний хооронд шинээр тавигдах Богд хан төмөр зам төсөл юм. 2016-2020 онд Улс, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлогын баримт бичигт Богд хан төмөр замыг бариж байгуулах ажлыг эхлүүлэхээр тусгасан бөгөөд тендерийн сонгон шалгаруулалтаар энэтхэг улсын "Интэркотинентал Консалтантс энд Технократс" компани трассын судалгааны зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулан судалгааны ажлаа эхлүүлээд байна. Мөн цаашлаад 2017 оны есдүгээр сарын Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Богдхан төмөр зам" төслийг концессын "Зураг төсөл боловсруулах–барих–ашиглах–шилжүүлэх" нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Бид Улс, нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого төлөвлөлтийн дагуу Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн төвлөрсөн бүс бий болгох, дүүрэгт газар тариалан, үйлдвэрлэл эрхлэх ААНБ-уудыг дэмжин, үйл ажиллагаагаа явуулах таатай орчин бий болгох, ажлын байр олноор нь нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд нарны эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэх "Акуа Блүэ Скай энержи" ХХК-д 30 га газар, "Багахангай сүү" ХХК-д бэлчээрийн ургамал тариалах зориулалтаар 275 га, фермерийн аж ахуйн зориулалтаар 15 га газрыг олгосноос гадна "Эрдэсплазм" ХХК нь шил, шилэн бүтээгдэхүүний үйлдвэр, Хатан сүмбэр хийн түлшний үйлдвэрүүд хүсэлт ирүүлснийг судалж дэмжин ажиллаж байна.

Үүнээс гадна Багахангай дүүрэгт одоогоор дизель түлшний үйлдвэр 1, төмөрлөгийн үйлдвэр 2, хөнгөн цагаан боловсруулах үйлдвэр 2, 13000 куб метрийн багтаамжтай шатахууны агуулах худалдаа зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна гэж Багахангай дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 44 минутын өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 46 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 49 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 51 минутын өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 54 минутын өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 6 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр