БАГШ НАР ЦАЛИНГАА 50 ХУВИАР НЭМҮҮЛЭХИЙГ ШААРДСААР БАЙНА


Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэдний зүгээс 35 мянган багшийн захидлыг шинэ Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Өнөөдөр багшийг дээдлээгүйгээс болж боловсролын чанар уналтад орсон. Боловсролын чанар багшийн цалингаас хамаарч доошоо орж байна гэж тэдний зүгээс үзэж байна.

2012 онд ам.долларын ханш 1,250 байсан бол өнөөдөр 2,450 болсон. Тэр үед багш нарын цалин 550 мянга байсан бол өнөөдөр ч 550 мянга байна гэдгийг хэллээ. Ядаж 2017 оны дөрөвдүгээр улиралд цалингаа 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. 30 хүртэл нэмэгдүүлэх гэж тэмцэлээ эхлээгүй гэдгээ ч хэллээ.

Улсын гурван талт хэлэлцээрт багш нарын цалин хөлсийг энэ ондоо багтааж 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн шаардлагыг оруулахгүй бол бид ажил хаялтад оролцохгүй гэсэн байр суурьтай байна. Учир нь МҮЭХ багш нарын эрх ашгийг хамгаалахгүй байна гэж үзэж байгаа учраас ажил хаялтад багш нарыг оролцуулахгүй гэсэн байр сууринаас хандана гэлээ.

Мөн түүнчлэн МҮЭХ цаашдынхаа үйл ажиллагаанд багш нарын эрх ашгийг хамгаалж, онц их хурлаас гаргасан шийдвэрийг дэмжиж ажиллахгүй бол цаашдынх нь үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 49 минутын өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 51 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 54 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 56 минутын өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 59 минутын өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 6 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр