МОНГОЛ УЛСЫН ЯДУУРЛЫН ТҮВШИН 2016 ОНД 29.6 ХУВЬ БОЛЖ ӨСЧЭЭ


Үндэсний статистикийн хороо дэлхийн банктай хамтран 2 жил тутамд ядуурлын түвшингийн судалгааг хийдэг. Тэгвэл өнгөрсөн оны судалгаагаар иргэдийн ядуурлын түвшин 8 хувиар өссөн байна.

2014 онд монгол улсын хэмжээнд нийт хүн амын 21,6 хувь нь баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэж гарч байсан бол өнгөрсөн оны судалгаагаар энэ үзүүлэлт 8 хувиар нэмэгдэж 29,6 хувь болжээ. Ядуурлын түвшинг байршлаар нь авч үзвэл хөдөө алслагдмал амьдарч байгаа иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бол дараа нь сумын төв аймгийн төв, нийслэл хотод хамгийн бага бууюу 24 хувь нь амьдарч байна.

Энэ удаа Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг анх удаа аймгийн түвшинд тооцон гаргаЖЭЭ. Мөн 2015-2016 онд эдийн засаг, нийгэмд бий болсон сөрөг цочролуудын улмаас 2014 онд ядуурлаас гарсан иргэд эргээд ядууралд орсон болохыг энэ судалгааны дүн харуулж байна. Хот хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшинг харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал илүү нэмэгдсэн байна. Монгол Улсын нийт хүн амд хөдөөгийн хүн амын эзлэх хувь бага ч хөдөөд ядуурлын түвшин 10.1 пунктээр өсжээ. Энэхүү судалгааг гаргахдаа сард хоол хүнс өрхийн хэрэглээндээ 100 мянгаас бага төгрөг зарцуулж байгааг ядуу гэж тооцолсон бол түүнээс дээшхийг өрхийн зардалдаа зарцуулж байгаа өрхийг энэ бүлэгт хамруулаагүй байна. мөн ам бүлийн тоогоор нь авч үзэхэд ганц бие хүмүүсийн ядуурал хамгийн бага ам бүлийн тоо нэмэгдэх тусмаа ядуурлын түвшинлүү илүү ойртож байгааг гаргажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18