НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ


Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс тоо хэмжээний хувьд хоёр дахин, үнийн дүнгээр дөрөв дахин өсөөд байна. Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээс харвал оны эхний зургаан сард нүүрсний экспорт 19.1 сая тонныг давж, нэг тэрбум 282.3 сая ам.долларын орлого олжээ.

оны эхний хагас жилийн дүнгээр өмнөх жилүүдийн бүтэн жилийн дундажтай тэнцэхүйц хэмжээний нүүрсний экспорт хийгээд байна. Экспортолсон нүүрсний дийлэнхийг боловсруулаагүй, чулуун нүүрсний экспорт бүрдүүлжээ. Тайлант хугацаанд нийт эрдэс бүтээгдэхүүний экспорт 2.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний 50-иас дээш хувийг нүүрсний экспортоос олсон орлого дангаараа бүрдүүлж байна. Экспортын гол зах зээл БНХАУ-ын Засгийн газраас нүүрсний салбартаа авч хэрэгжүүлж байгаа бодлого эрэлтийг нэмэгдүүлж, энэ нь Монголын нүүрсний компаниудын үйл ажиллагаанд эергээр нөлөөлж байгаа юм. Мөн олон жилийн доод цэгтээ хүрч, уналтад ороод байсан нүүрсний салбарт ханшийн сэргэлт бий болсон нь орлого нэмэгдэх шалтгаан болжээ.

Нүүрсний экспортын дийлэнх хэсгийг “Эрдэнэс Тавантолгой"-ийн экспорт бүрдүүлж байна. Зүүн болон баруун Цанхид олборлолт зэрэг явагдаж байгаагаас гадна экспортын үнээ өмнөх оны мөн үеэс харьцангуй нэмэгдүүлж чаджээ. Тус компанийн мэдээлснээр I улиралд уурхайн амнаас нэг тонн нүүрсийг 60 орчим ам.доллараар борлуулж байсан бол долоодугаар сард зарласан тендерт борлуулах үнийг 69 ам.доллар болгоод байгаа юм. Мөн нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайтын боомтын нэвтрэлтийг сайжруулсан нь экспорт өсөхөд нөлөөлсөн гэж харж болохоор байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18