МОНГОЛБАНКНЫ ЭРДЭНЭСИЙН САН ХЭРХЭН ДУРСГАЛЫН ЗООС БҮТЭЭДЭГ ВЭ?


Эрдэнэсийн сан нь дурсгалын зоосны үйл ажиллагааг "Эрдэнэсийн сангийн тухай хууль"-ийн 16.2.2-т "Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан хууль тогтоомжийн дагуу үнэт металлаар дурсгалын зоос үйлдвэрлүүлэх" гэсэн заалтыг үндэслэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрдэнэсийн санг арвижуулах, дурсгалын зоосны төрлийг нэмэгдүүлэх, зоос сонирхогч иргэн байгууллагад худалдах чиглэлээр 2017 онд дараах чиглэлээр ажиллаа.

2017 оны Улсын Их Хурлын 17 дугаар тогтоолоор Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ, сангийн зарлагын төсвийг хэлэлцүүлэн батлуулсан бөгөөд төсвийн хүрээнд холбогдох ажлуудыг зохион байгуулж байна. Эдгээр ажлуудын нэг хэсэг болох Дурсгалын зоосны чиглэлээр хийгдэх төлөвлөгөөг Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Монголбанк өөрөө санаачилж болон байгууллагын захиалгаар 9 төрлийн зоосыг үйлдвэрлэн гаргаад байна.

Тодруулбал, 1911-2017 онуудад Монголын шашин төрийг хослон баригч төр засгийн удирдагчид болон Монгол Улсын Ерөнхийлөгч нарын дурсгалын зооснуудыг бүтээсэн болно. Үүнд, "Богд хаан", "Занабазар","Их жанжин Д.Сүхбаатар", "Маршал Х.Чойбалсан", "Ю.Цэдэнбал" зоосыг Монголбанк өөрийн санаачлагаар гаргасан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу "П.Очирбат", "Н.Багабанди", "Н.Энхбаяр", "Ц.Элбэгдорж" нарын дүр бүхий зэсийг мөнгөөр бүрсэн дурсгалын зоос, мөн нэн ховордсон амьтад цуврал сэдвээр "Монгол говийн баавгай Мазаалай" мөнгөн зоосыг тус тус үйлдвэрлэн 2018 онд худалдаанд гаргахад бэлэн болгосон болно.

Өнгөрсөн жилүүдэд Төр засгийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын 110 жилийн ойд зориулсан дурсгалын мөнгөн зоос, Богд Занабазар мөнгөн зоос цутгуулсан байна.

Монголбанкны Эрдэнэсийн сан үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, төсвийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор батлуулдаг бөгөөд 2018 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, төсвийн төслийг хүргүүлсэн ба Ховор амьтад цувралын хүрээнд Нохой жилд зориулж "Монгол банхар" дурсгалын зоосыг гаргахаар төлөвлөж байна.

Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18