ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФТ 10,000-ААС ДЭЭШ ХҮН АМТАЙ АЙМАГ, СУМ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО


Засгийн газрын тогтоолоор утааг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхөд 2016 оноос эхлэн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үзүүлэхээр болсон билээ. Энэ журмын дагуу 11 дүгээр сарын 01 нээс эхлэн Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг 100%, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн, шөнө хэрэглэсэн цахилгааныг 50 хувь хөнгөлөх шийдвэрийг Эрчим хүчний зохицулах хорооноос гаргажээ.

Энэ хөнгөлөлтөд Улаанбаатар хот, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал /Зүүнхараа/, Ховд аймгийн Булган, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын–Үүд, Налайх, Багануур зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудын гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүд хамрагдана.

Улсын хэмжээнд гэр хорооллын 160 гаруй мянган айл өрх халаалтын улиралд орой, шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрөө 50-100 хувь хүртэл хөнгөлүүлэх боломжтой болж байгаа юм байна. Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхөд арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл цахилгааны хөнгөлөлт үзүүлнэ. Энэ хөнгөлөлтөд 9 гаруй тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 53 минутын өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 55 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 58 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр