2017 ОНД 91,954 ИРГЭНД 3,4 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОЖЭЭ


Иргэд НӨАТ-ын хуулийн дагуу НӨАТ суутган төлөгч иргэн, ААН-тэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах мөн сар бүр төлбөрийн баримтаа Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэн сугалаанд оролцон урамшуулалд хамрагдаж байна.

Өнөөдөр Сангийн яамны харьяа Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн байранд НӨАТ-ын 27 дахь удаагийн тохирлоор азтан болсон иргэдийн төлөөлөлд ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, ГТСМТТ-ийн захирал Ц.Орхонтамир нар батламжыг гардуулан өглөө.

Татварын нэгдсэн системд 2016 оны 1 дүгээр сараас эхлэн нийт 83,356 ААН холбогдон, иргэдэд сугалааны дугаар, QR код бүхий 398,274,282 ширхэг төлбөрийн баримтыг олгосон байна. Мөн ebarimt.mn цахим системийг 883,001 хэрэглэгч ашиглаж 211,826,112 ширхэг төлбөрийн баримтыг баталгаажуулжээ.

2016 онд 497,465 иргэнд 35.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг урамшуулал хэлбэрээр олгосон ба 2017 онд 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 48,9 тэрбум төгрөгийг 615,310 иргэнд олгохоор байна.

НӨАТ-ын урамшууллын системийн И баримт сугалааны тохиролд татвар төлөгч иргэд цахим төлбөрийн баримтын системд 2016 оноос хойш, 2017 оны эхний 10 сарын байдлаар нийт 27 удаагийн сугалааны тохирол зохион байгуулагдсан ба 178,107 иргэнд 6,9 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосон бөгөөд үүнээс 2017 онд 91,954 иргэнд 3,4 тэрбум төгрөг олгожээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18