ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААРХ 16 ДАХЬ ИЛТГЭЛИЙГ УИХ ХЭЛЭЛЦЭНЭ


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 оны 3 дугаар сарын 24-нд "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-ийг Улсын Их Хуралд өргөн барьсан билээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны 2017 оны 10 дугаар сарын 17-ны хуралдаанаар тус илтгэлийг хэлэлцэнэ.

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-ийг УИХ хэлэлцэнэ

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-ийг Хүний эрхийн Үндэсний Комиссын хяналт шалгалтын дүн, судалгаа, иргэдээс ХЭҮК-т гаргасан өргөдөл гомдол, ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгмийн болон бусад байгууллага, судлаачдын хийсэн судалгаа, дүн шинжилгээ, Засгийн газар, яам, агентлаг болон бусад байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн боловсруулдаг бөгөөд энэ удаа дараах асуудлыг хөндөж, УИХ-аар шийдвэр гаргуулахаар хүргүүлээд байна. Үүнд:

Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар:

1. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль зэрэг хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийг бууруулах, таслан зогсооход чиглэсэн хууль эрх зүйн цогц орчныг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх;

2. Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийг шийдвэрлэх, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах;

3. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, шүүхэд сэтгэл санааны гэм хорыг үнэлэх, нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зэргээр хохирогчийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх талаар хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулж, хэрэгжилтийг хангах;

4. Баян-Өлгий аймаг дахь хэлний цөөнх хүүхдийн боловсролд зориулан тусгайлан төсөв хөрөнгө гаргаж, аж төрж буй нутаг орондоо анги дүүргэлт харгалзахгүйгээр төрийн албан ёсны хэлээр суралцах боломжийг бүрдүүлэх;

5. Төрийн албан ёсны хэлээр сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэггүй байгаад анхаарал хандуулж, бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээ авах;

6. Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, сурагчдын дундах үндэс, угсаа, хэл, соёлоор нь ялгаварлан гадуурхаж буй байдал, түүнээс улбаалсан хүүхдийн эрхийн зөрчлүүдийг таслан зогсооход чиглэсэн төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

7. Баянзүрх дүүрэг дэх Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгыг нэн даруй шинээр барьж ашиглалтад оруулах, төсвийг шийдвэрлэж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангах;

8. Сургуулийн өмнөх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн холбогдох заалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нийцүүлэх;

9. Төрийн болон хувийн өмчийн тусгай хэв шинжтэй цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш, ажилтанд ажлын байрных нь чиг үүргээс хамаарч албан тушаалын үндсэн цалингийнх нь 10-30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл хөлс олгох асуудлыг төрөөс шийдвэрлэх;

10. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн төв сувилалд байнга асруулж, сувилуулж буй хүнд хэлбэрийн болон давхар хөгжлийн бэрхшээлтэй нийт 34 хүүхдийг Өнөр бүл хүүхдийн төвийн харьяанд шилжүүлэх, тухайн байгууллагыг мэргэжлийн хүний нөөцөөр бүрэн хангах, бүтэц, орон тоог нь нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх;

Хөдөлмөрлөх хэрэгжилтийн талаар:

1. Монгол Улсын иргэнийг төрийн албанд анх томилох, төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөд гарч байгаа алдаа, сөрөг үзэгдлийг арилгах, таслан зогсооход чиглэгдсэн оновчтой зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд тусгах, уг хуулийг олон улсын зарчим, хэм хэмжээ, нийтлэг чиг хандлагад нийцүүлэх;

2. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль нь иргэдийн хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх эрхийг баталгаатай эдлүүлж чадахгүй, зах зээлийн өнөөгийн нөхцөл шаардлагад төдийлэн нийцэхгүй байгаагаас хөдөлмөрийн харилцааг бүрэн хэмжээгээр зохицуулах боломжгүй байгаа тул уг хуулийг шинэчлэн боловсруулж, батлах;

3. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийг орчин үеийн нөхцөл байдал, хөдөлмөрийн харилцааны өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх нь иргэдийн хөдөлмөрлөх эрхээ хамгаалахад чухал ач холбогдолтой тул энэ хуулийг шинэчлэн боловсруулж батлах;

Цэргийн алба хаагч, ажилтны хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн талаар:

1. Цэргийн алба хаагч, ажилтны ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийн хэрэгжилтийг сайжруулах үүднээс зарим цэргийн анги, байгууллагын байрыг шинээр барих, засварлахад шаардагдах төсөв хөрөнгийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх;

2. Цэргийн алба хаагчдыг урьдчилан сэргийлэх, хугацаат эрүүл мэндийн үзлэгт хамруулах төсвийг шийдвэрлэх;

Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар:

1. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг нэн даруй бий болгож, төсөв, орон тоог шийдвэрлэх;

2. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар, үр дүнтэй мөрдөн шалгах байгууллагыг байгуулах, бүтэц, орон тоог шийдвэрлэх;

3. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын эрүү шүүлтийн талаарх мэдлэг ойлголт, чадавхыг нэмэгдүүлэх;

4. Хуулийн байгууллагын ажилтнуудаас "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх" чиглэлээр сургагч багш бэлтгэж, тогтвор суурьшилтай ажиллах боломж, нөхцөлөөр хангах;

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдлын талаар:

1. Жендэрийн асуудал нь нийгмийн бүх салбарыг хамарсан цогц асуудал тул салбар дундын жендэрийн асуудлыг зохицуулах бие даасан үйл ажиллагаа явуулах боломж бий болгох үүднээс Жендэрийн үндэсний хорооны Ажлын албыг бие даасан бүтэцтэйгээр дахин зохион байгуулж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог нь бүрэн хангах;

2. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний шинэ хөтөлбөрийг үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүгийн эх үүсвэрийн хамт батлан хэрэгжүүлэх;

3. "Жендэрийн эрх тэгш байдал" нь "жендэрийн тэгш байдал" гэсэн ойлголтын нэг хэсэг тул хуулийн нэрийг "Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль" гэж өөрчлөх;

4. Төрийн байгууллагууд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хэрэгжилтийн талаарх мэдээллийг гаргаж хүргүүлэх журмын зохицуулалтыг хуульд тусгаж, энэ үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцдог болох зэрэг саналыг хүргүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 53 минутын өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 55 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 58 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр