НИЙТ ХҮН АМЫН 54,6 ХУВЬ НЬ ЖИНГИЙН ИЛҮҮДЭЛТЭЙ БАЙНА


Амьдралын хэв маягтай холбоотойгоор Монгол улсын хэмжээнд хүн амын “таргалалт" нэмэгдээд байна. Албаны хүмүүсийн тайлбараар бол суурин амьдралын хэв маяг болон хоол ундны зохисгүй хэрэглээнээс шалтгаалж таргалалт үүсч байна гэдгийг онцолж байгаа юм. Таргалалтаас үүдэлтэйгээр иргэд хил гаалиар нууцаар орж ирсэн тураах эм бэлдмэл хэрэглэж хохирох тохиолдол ч гарч байна.

ДЭМБ-ийн урьдчилсан таамаглалаар 2015 он гэхэд ойролцоогоор 2,3 тэрбум насанд хүрэгчид илүүдэл жинтэй, 700 сая нь таргалалтай болно гэжээ. Тэгвэл Монгол улсын хэмжээнд нийт хүн амын 54.6 % нь таргалалттай гэсэн судалгаа гарчээ. Үүний цөөнхи хувь нь л өвчлөлөөс үүдэлтэй таргалалт байдаг юм байна.

Жингээ хасч, турах хүсэлдээ хөтлөгдөн, эрүүл мэндээрээ хохирсон цөөнгүй иргэд ч байдаг байна. Үүний нэг жишээ Б гэх эмэгтэй 100 мянган төгрөгийн үнэтэй тураах эм худалдаж авсан. Хятад бичигтэй болохоор хэзээ хаана үйлдвэрлэсэнийг нь мэдэх боломжгүй байсан байна. Тухайн эмийг худалдаж авч уусан эхний гурван өдөр дотор муухай оргиод, толгой эргээд, ямар ч хоол идэх хүсэлгүй арав гаруй хоносон байна. Нэг өглөө нүүрнийх нь хэсэг татаад муруйчихсан байдалтай сэрсэн байна. Азаар тэр даруйдаа эмлэгт хандаж эдгэрчээ. Зарим төрлийн эмүүд хил гаалиар нууцаар орж ирдэг учир эргээд хариуцлага тооцох эзэнгүй эм бэлдмэлүүдийг худалдаж авахыг зөвлөж байна. Иргэддээ сэрэмжлүүлэхэд Монгол улсын хил гаалиар зөвшөөрлийн дагуу орж ирсэн эм бэлдмэлүүдийг хувь хүнээс худалдаж авах гэхээсээ илүүтэйгаар эмийн сан эмчийн заавартайгаар хэрэглэхийг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 53 минутын өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 55 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 58 минутын өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр