АМ.ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ТӨГРӨГИЙН ХАНШ 9,4 ХУВИАР СУЛАРЧЭЭ


Өдөр ирэх бүр монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсаар байна. Төгрөгийн ханш унаж валютын ханш өсөж байгааг дагаад ард түмэн хохирсоор байна. ҮСХ-ноос гаргасан судалгаагаар ам.доллартай харьцах төгрөгийн ханш 9,4 хувиар суларчээ

гадаад валютын ханш өсөж байгаа гол шалтгаан нь эдийн засгийн суурь хүчин зүйл суларсантай холбоотой. Өөрөөр хэлбэл гаднаас орж ирэх валютын урсгал татарч, хөрөнгө оруулалт буурсан, экспортын компаниудын орлого саарснаас төгрөгийн ханш суларч байна гэж ойлгож болно. Монгол төгрөгийн ханш сулрах бүрт ажилгүйдэл, ядуурал нь газар авна гэсэн үг. Валютын ханш чангарснаар монгол төгрөг үнэгүйдэж, эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлөөд аль хэдийнээ эхэлчихсэн . Ялангуяа энэхүү өсөлт ам.долларын зээлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд хамгийн хүндээр тусч байна. Томоохон аж ахуйн нэгжүүд ам.долларын зээлийн хүүд нэг тэрбум орчим төгрөг төлж байгаа бол жижиг аж ахуйн нэгжүүд зарим барааныхаа нийлүүлэлтийг зогсоох, зогсоож болохгүй бараагаа татахдаа өндөр үнэ төлж авч байгаа гэж учирлааад удаж байна. Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүнгээр 9-р сарын эцсийн байдлаар 1 америк ДОЛЛАР 2454 төгрөгтэй

ӨМНӨХ ЖИЛИЙН МӨН ҮЕИЙНХТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 9,4 ХУВИАР СУЛАРЧЭЭ

Закадр: Ийм байдалд хүргэсэн бодлогын алдааг эрх баригчдын мэдлэг туршлага, дутмаг байснаас эсвэл өмнөхөөс боллоо гэх мэтийн гэнэн дүгнэлтээр хязгаарлаад өнгөрч болохгүй. Тэдний маш сайн зохион байгуулалтын бодлогын ачаар улс орон маань эдийн засгийн гүн гүнзгий хямралд шигдлээ. Валютын өсөлт, төгрөгийн сүй¬рэл, эдийн засгийн хямрал хэзээ зогсох вэ гэдэг нь асуудал хэвээр байна, Валютын ханш өсч, ард түмэн хохирсоор байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18