ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ 1,2 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖЭЭ


Өмнөх жилүүдийн дунджаар авч үзвэл банкны чанаргүй зээл 200-300 тэрбум дотор эргэлддэг байсан бол сүүлийн 2-3 жилд маш хурдацтайгаар нэмэгдэж нэг их наядын босгыг хэдийнээ даваад байгаа юм.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2017 оны есдүгээр сарын эцсийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 827 тэрбум төгрөг, чанаргүй зээл 1,2 их наяд төгрөг болсоныг мэдээллээ. Одоо сар бүр 20-50 тэрбум төгрөгийн чанаргүй зээл шинээр үүсч байна. Сүүлийн хэдэн жил эдийн засгийн өсөлт саарч, иргэд аж ахуйн нэгжийн худалдан авах чадвар буурснаас болж аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн зарагдахаа болив. Зарахын тулд алдагдал хүлээгээд ч хамаагүй бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буулгаж эхэлсэн гэж хэлж болно. Бизнесийн орлогын гол эх үүсвэр болсон бараа бүтээгдэхүүний борлуулалт буурсан ч цаагуураа банкны өндөр хүү өдөр өдрөөр тооцогдон нэмэгдэж байгаагаас аж ахуйн нэгжүүд зээлээ төлж дийлэхгүй байдалд хүрээд байгаа юм. Банкны систем дэх нийт чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 1.8 их наяд төгрөг боллоо гэдэг нь төдий хэмжээний бизнесүүд хаалгаа барьж дампуурлын ирмэг дээр ирээд байгааг илтгэж байгаа юм.

Үнийг төрөөс биш эрэлт нийлүүлэлтийн зарчмаар зах зээл тогтоож байхаар хуульчилсан. Харамсалтай нь өнөөг хүртэл зах зээлийн тогтолцоонд шилжиж чадаагүй нь банк, санхүүгийн систем юм. Банкнаас бусад санхүүгийн зах зээлээ хөгжүүлсэнгүй. Хөрөнгийн зах зээл нь 25 жил болсон ч хөдөлгөөнд орсонгүй. Төр, засгийн бодлого тодорхойлогч нар ч энэ талаар толгойгоо гашилгаж байсангүй. Гэтэл зах зээл маань бидэнд банкны чанаргүй зээлийн тоогоор дамжуулан санхүүгийн зах зээлдээ өөрчлөлт, шинэчлэлт, реформыг цаг алдалгүй эхлүүлэх цаг болсныг хэлээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18