ХОТЫН ТӨВИЙН ҮНЭТЭЙ РЕСТОРАНД 1 ТАВАГ ХООЛ 120000 ТӨГРӨГ


Хамгийн сүүлд хийсэн судалгаагар манай улсын 21,6 хувь нь ядуу гэсэн амьдарч байна гэжээ. Өнөөдөр манай улсад баян ядуугийн ялгаа хэр байна вэ гэсэн асуудлаар манай сурважлагч мэдээлэл бэлтгэжээ.

2016 онд ядуурлын түвшин өсөлттэй гарсан гэж байгаа. Энэхүү судалгаа нь зөвхөн орлогоор тооцон гаргасан дүн бөгөөд иргэдийн худалдан авах чадвар, нийт өрийн дарамт зэргийг оролцуулбал үүнээс илүү өндөр хувь гарна гэдгийг судлаачид хэлж байсан юм. Өдөрт нэг ширхэг "Атар" талхаар гол зогоож байгаа 2-3 ам бүлтэй өрхийг Улаанбаатарын аль ч дүүргийн, аль ч хорооны хэсгээс хялбархаан олох боломжтой. Бүх аймаг, сумдад ч бий. Эдгээр өрхүүд оройн хоолондоо хэдэн төгрөг зарцуулдаг вэ гэсэн асуулт гарч ирж байна. Дайвар бүтээгдэхүүний захаас нэг жижиглэн буюу 200-300 гр дотор мах, Энэд багахан хэмжээний хонины элэг, бөөр, уушиг,дээр нь нэмээд сэмжний өөх орсон. Зарагдаж байгаа үнэ нь 250-300 төгрөг болж байна. 2 хэрчсэн гурилаа нэмээд тооцвол 1000-1500 төгрөгөөр хоногийн хоолоо зогоож байгаа өрхүүд Улаанбаатар хотод захаас аваад та олж болно. Дайвар бүтээгдэхүүний захаас үнийн судалгаа хийж үзвэл Хонины бүтэн цувдай 2000-3000 төгрөг, нэг хил бөөр 1000 төгрөг, нэг хонины элэг 1000 төгрөг байна. Энэ бүгд нийлвэл нэг өрхийн долоо хоногийн махны хэрэглээ ч байж болох юм. Харин нөгөө талд нь Хотын төвийн Үнэтэй ресторанд ороод менюг сонирхвол дундаж үнэ 40-50 мянган төгрөг байна. Зарим газруудад нэг таваг стейк гэгч хоол 100-120 мянган төгрөг. Сэтгэл сэрхийлгэсэн баримт. Эндээс харвал нэг монгол улсад нэг таваг хоолны мөнгөөр сарын хоолоо залгуулж байгаа хэдэн өрх байгаа бол. Манай улс баян ядуугийн хоёр туйл дээр зогсож байна. Эрх Баригчид нь энэ амьдралыг олж харалгүй явсаар өнөөдрийг хүрчээ.

Иргэдийн эдийн засгийн чадавхи эсрэг туйлд байхад бид өнөөдөр баячуудын хороолол, ядуусын хороолол гэж ялгагдахаар болчихжээ. Бидэнд буруу бодлого, хоосон амлалт биш ажилгүйдэл, ядуурлыг бууруулах цогц бодлого, эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байна. Ядуурлынхаа үзүүлэлтээрээ бид бараг Сахарын цөлөөс өмнөх Африкийн зарим орон зэрэг иргэний дайн, байгалийн гамшигт нэрвэгдсэн орнуудтай ойролцоо очих нь. Монгол оронд ямар ч дайн байлдаан болоогүй, ямар ч цунами, аймшигт газар хөдлөлт болоогүй. Гэтэл ядуурлын түвшин ийм өндөр байгаа нь чухам юуных вэ? Монголчууд бид нэг хүнд ногдох байгалийн баялаг, мал сүрэг, газар нутаг гэх мэт талаас нь харвал баян байх нөхцөл, боломжоор бүрэн улс түмэн. Дээр нь харьцангүй боловсорсон, хүн амын үнэмлэхгүй олонхи нь бичиг үсэгт тайлагдсан, дэлхийн хоёр хүчирхэг гүрний дунд геополитикийн ашигтай байршилд буй, мөн асар том зах зээлийн дэргэд гэх мэт олон давуу тал сэтгүүлч миний өнцгөөс харагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 58 минутын өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 59 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр