ГАЗАР ЧӨЛӨӨЛТИЙН АСУУДЛААС 130 М ОРЧИМ ЗАМЫН АЖИЛ СААТЖЭЭ


Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан саатаад байгаа авто зам барилгын ажлын явцтай танилцлаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажил Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар чөлөөлөх асуудлаас шалтгаалан саатаад байгаа юм. Засаг даргын орлогч П.Баярхүү гүйцэтгэгч компанийханд газар чөлөөлөх асуудлаар тохиролцоонд хүрч, ажлыг эхлүүлнэ гэж хэллээ. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Мах импексийн авто зам хүртэлх замын ажлыг эсэргүүцэн зогсоогоод байсан 61 дүгээр байрны иргэдтэй ажлын хэсгийнхэн уулзаж, тус байрнаас 3 метрийн зайтай барихаар тохиролцоонд хүрэв. СХД, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох шинэ замын траст орсон газрыг яаралтай чөлөөлөх үүргийг Газрын албанд өгч, траст бага зэрэг өөрчлөлт оруулан ажлыг хугацаанд нь дуусгахаар шийдвэрлэлээ. Хан-Уул дүүрэг, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2,4 км авто замын барилгын ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд "Газрын үр шимт" ХХК-ийн ашиглах зөвшөөрөлтэй газар чөлөөлтийн асуудлаас 130м орчим замын ажил саатаад байгаа юм.

Ажлын хэсэг газар яаралтай арга хэмжээ авч газар чөлөөлөлтийн асуудлаас саатаад нийтийн эзэмшлийн зам барилгын ажлыг хугацаанд нь дуусгах үүргийг хариуцсан албан тушаалтнуудад өглөө. Ажлын хэсэгт Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Г.Баттогтох, Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ, Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Б.Цэрэнсодном, НГА-ны орлогч дарга Б.Загдсамбар, НЗЦГ-ын дарга Б.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс оролцлоо. 2017 онд Нийслэлийн төсөв, Нийслэлийн замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт болон гадаад зээл гэсэн дөрвөн эх үүсвэрээр авто зам, замын байгууламжийн 39 төслийг хэрэгжүүлж байгаа юм. Нийт ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудлуудыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгахыг зорьж байна гэж Нийслэлий Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 58 минутын өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 59 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр