ТАТСАН ТАМХИНЫ ИШЭЭ ХОГИЙН САВАНД ХИЙХ УХАМСАР ИРГЭДЭД АЛГА


Жил ирэх тусам нийслэл хот өнгө засч, өнгө үзэмж нь сэргэж байна. Гэвч хотод амьдарч байгаа иргэдийн хувьд хотын соёлтой хөл нийлүүлэн алхаж чадахгүй байна гэх шүүмжлэл бий. Их хотын соёл жижиг зүйлээс эхэлдэг. Татсан тамхиныхаа ишийг хогийн саванд хийчихдэг сэтгэл иргэдэд дутагдаж байгааг ТҮК-ийн ажилтан хэлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд нийслэлийн удирдлагуудын зүгээс хогийн савны асуудлыг нэлээд сайн шийдэж өгсөн. Тав алхаад хогийн сав хаа сайгүй байдаг. Гэвч иргэдэд татсан тамхины ишээ хогийн саванд хийчих ухамсар дутаж байна.

.Францад тамхичдыг гудамжинд хаясан тамхины иш бүрийнх нь төлөө 35 еврогоор торгодог. Гэтэл манай улсад ТҮК-ийнхэн цэвэрлэх ёстой гэсэн иргэдийн ухамсар давамгайлсаар байгаа нь нууц биш. Жил ирэх тусам иргэд барьж яваа хогоо хаа таарсан газраа хаях нь багасч, хогийн саванд хог, хаягдлаа хийх ухамсар бий болж байгаа ч татсан тамхиныхаа ишийг хаа сайгүй хаядаг байдал багасахгүй байгааг ТҮК-ийнхэн хэлж байгаа юм аа.

Замын хажуу, байгууллагуудын ойр орчимд татсан тамхины иш хөглөрөх нь энгийн үзэгдэл мэт болчихоод байна. Улаанбаатар хотын хогийн дийлэнх хэсэг нь тамхины иш байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тамхины эсрэг хууль хэрэгжихээс өмнө гудамжаар алхахад хэн нэгний татсан тамхины утаагаар амьсгалж, тамхины үнэр авч чадахгүй нэг нь амьсгаагаа түгжих шахам алхаж явдаг олон хүн байсан. Харин уг хууль хэрэгжсэнээр олон нийтийн газарт тамхи татаж, бусаддаа хүндрэл учруулдаг бүдүүлэг байдал үгүй болж, Хотын иргэдэд мэдэгдэхүйц ухамсарыг суусан. Гэвч тав алхаад хогийн сав байхад татсан тамхиныхаа ишийг аваачаад хийчих сэтгэлгээ л иргэдийн ухамсарт сууж өгөхгүй байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 57 минутын өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 59 минутын өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр