ЭМЧ НАРЫН ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛД АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ДУТМАГ БАЙНА


Авлигатай тэмцэх газар 13 яам, 27 агентлагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ хэлэлцүүлж байгаа билээ. Энэ удаад Эрүүл мэндийн яам, түүний харьяа агентлагуудад ажилласан тайлангаа Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан баг хэлэлцүүллээ.

Ажлын хэсэг тус яамны хүний нөөц, боловсон хүчний томилгоо, төрийн үйлчилгээ, удирдлагаас батлан хэрэгжүүлж буй дүрэм журам, тушаал шийдвэр, төлбөр хураамж, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгох үйл явц зэрэгтэй танилцаж, дүгнэлт гаргажээ.

Эрүүл мэндийн яам хувийн эмнэлгүүдэд магадлан итгэмжлэл олгодог бөгөөд энэ үйл ажиллагааг зохицуулсан журам нь жил бүр өөрчлөгддөг, тусгай зөвшөөрөл олгохдоо хуульд заагаагүй бичиг баримтыг иргэдээс шаардаж байгаа нь мөн хүнд суртал, чирэгдэл, авлига үүсгэх эрсдлийг бий болгож байна гэв. Магадлан итгэмжлэл олгох шалгуур үзүүлэлтээ эргэн харах шаардлагатайг Ажлын хэсэг яамны албан тушаалтнуудад зөвлөлөө.

Тус яамны удирдлагаас 2015, 2016 онд гаргасан тушаал шийдвэрүүдийг хянан үзэхэд хэд хэдэн нийтлэг зөрчил илэрчээ. Тухайлбал, төслийн 8 ажилтны цалингийн хэмжээг тогтоох, Филиппин, Япон, Бангладеш, Вьетнам улсад туршлага судлах, аялал, хуралд 8 мэргэжилтнийг оролцуулах, санхүүгийн ажилтны сургалтын зардалд 5.3 сая төгрөг олгох, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн хурлын зардалд 1.8 сая төгрөг зарцуулах зэрэг тушаалыг гаргахдаа захиргааны актад тавигдах шаардлага хангаагүй эрх зүйн актаар төсвийн мөнгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн 2015 онд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан яамны нийт албан хаагчдад хавтгайруулан 10.2 сая төгрөгийн урамшуулал олгосон нь төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн шагнаж урамшуулах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Зөвхөн хоол, унааны зориулалтаар 3.3 сая төгрөг зарцуулсан нь төсвийн хөрөнгөөр ой тэмдэглэх, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг даалгасан Засгийн газрын тогтоолыг зөрчжээ.

Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2015 оны А/69, 2016 оны А/2 дугаар тушаалаар тус төвийн харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг, мөн төвийн барилгын ажлыг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг төрийн бус байгууллагын хяналтгүй байгуулж, иргэний хяналт тавих нөхцөлийг бүрдүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т "Худалдан авах ажиллагааны ил тоод байдлыг хангах зорилгоор Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, ... оролцуулна." гэснийг зөрчсөн байна. Түүнчлэн тус төвийн захирал 2015 оны А/01 дүгээр тушаалаар төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон нь холбогдох хууль болон төвийн дүрмээр өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлснээр Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан хориглолтыг зөрчсөн байв.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйд өндөр хяналт тавих учиртай Ёс зүйн хяналтын хороо нь ихэвчлэн сургалт зохион байгуулах, орон нутгаас тайлан мэдээ гаргуулах, аян зохион байгуулах, бүрэлдэхүүн батлах зэргээр ажилладаг байна. Ёс зүйн хяналтын хорооны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 16 ажил төлөвлөгдсөнөөс зөвхөн 3-т нь Ёс зүйн зөрчлийн мэдээний санд дүгнэлт өгөх, гомдол санал хүлээн авч шийдвэрлэх, зөрчлийн мэдээний санг боловсронгуй болгох, эмнэлгийн ажилтны ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлууд тусгагджээ. Ёс зүйн зөрчил гарган сахилгын шийтгэл хүлээсэн албан хаагчдын нэгдсэн мэдээллийн сан байдаг боловч түүний мөрөөр шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажил дутмаг гэж Ажлын хэсэг дүгнэв.

Эрүүл мэндийн яаманд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаатай Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг танилцжээ. 2015 онд ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь буюу 40.4 хувь нь эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ, үйлчилгээний чанартай холбоотой, харин 17.4 хувь нь эмнэлгийн мэргэжилтний чадвар, зан харилцаатай холбоотой байв.

Ажлын хэсгээс фокус ярилцлага зохион байгуулж, тус салбарын мэргэжлийн холбоодтой уулзалт, хэлэлцүүлэг хийжээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвд фокус ярилцлагад оролцогчид тус төвийн эмчлэх эрхийн шалгалт, мэргэжлийн зэрэг олгох шалгалт, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээнүүдийг "авлигын эрсдэл бүхий" гэж нэрлэсэн байна. Тиймээс үүнд анхаарал хандуулж, шалгалтын явц байдал, шалгалтын үнэлгээг шударга байхад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Ажлын хэсэг танилцууллаа.

Тус салбар дахь худалдан авах ажиллагааны нөхцөл байдалтай танилцахад, тодорхой нэр бүхий зарим аж ахуйн нэгж жилд 2-3 тендер сонгон шалгаруулалтад шалгардаг, төсөл арга хэмжээ төсөвт өртгийн тооцооллыг бодитой хийдэггүй, хэрэгжилтэд захиалагч байгууллагын зүгээс тавих хяналт сул, 2015, 2016 оны гүйцэтгэлийн аудитаар "Хязгаарлалттай" гэсэн дүгнэлтийг өгсөн байхад зөвлөмжийн дагуу арга хэмжээ авч ажиллаагүй, баталгаажаагүй төсвөөр төсөл, арга хэмжээнүүд тусгагдсан зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн байна.

Тайлан дүгнэлтийг хэлэлцүүлэхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат, Эрүүл мэндийн Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон тус яамны удирдах албан тушаалтнууд оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх бүхий А3 сертификат олгох сургалтад яамны албан хаагчдаа жигд хамруулах шаардлагатайг хэлээд цөөн тооны хэдэн хүн байнга шалгаруулалтыг хийх нь авлигын эрсдэл үүсгэж болзошгүйг сануулав. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар оффшор бүсийн асуудлаар хэрэгжиж буй хуулийн талаар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог шинээр хэрэгжиж эхэлсэн эрүүгийн хууль тогтоомжийн талаар товч мэдээлж, цаашид ажил албандаа анхаарах шаардлагатайг танилцууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 3 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 11 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 12 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 12 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 13 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 14 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 15 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 16 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 16 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 17 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 17 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 18 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 19 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр