ХИЛД ЗАЛГАА АЙМГУУДЫН ӨСВӨР НАСНЫ ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН АСУУДЛААР СУДАЛГАА ХИЙЖЭЭ


Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын Гэрээний хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 оны 9 дүгээр сараас эхлэн Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд охид, эмэгтэйчүүд, тэр дундаа эмзэг бүлгийн охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар Монгол Улсын Засгийн газарт НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж байгаатай уялдуулан 2017 оны 10 дугаар сарын 9-нд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж хүлээн авч уулзлаа.

Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 оны 9-10 дугаар сард Дорноговь аймаг, Замын Үүд боомт, Эрээн хот, Орхон, Булган аймагт ажиллаж эмэгтэйчүүд, охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, биеэ үнэлдэг эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрхийн зөрчил, өсвөр насны охидын төрөлт, эхийн эндэгдэл, түүний шалтгаан статистик мэдээлэл зэргийг судалж, дүн шинжилгээ хийсэн бөгөөд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дээрх байгууллагуудтай мөн энэ чиглэлээр хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцохоор боллоо.

Энэхүү судалгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц зэрэг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар ахиц дэвшил гаргах, эрхийг нь баталгаатай эдлүүлэх, НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, тодорхой үр дүнд хүргэхийн тулд холбогдох байгууллагуудаас авсан мэдээлэл, тайлан, судалгаанд дүн шинжилгээ хийж, дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлд тусгаж, шийдвэр гаргагчдаар тодорхой арга хэмжээ авахуулах зорилготой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр