МӨСТӨЖ ГУЛГАА ҮҮССЭН ЗАМ ДАВААГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА


Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас, зам даваа хаагдан хальтиргаа, гулгаа үүссэнтэй холбогдуулан Замын бэлэн байдлын мэдээг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж байна. 2017 оны 10 дугаар сарын 10-ний өглөөний 08:30-11:20 цагийн байдлаар Олон улсын болон улсын чанартай авто замын бэлэн байдлыг хариуцагч 28 компаниас мэдээ ирүүлсэн. Дараах АЗЗА-ын компаниуд замын бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүнд:

1. "Баянчандмань-АЗЗА"ТӨХК-ийн хариуцсан АО401 дугаартай УБ-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын 120-132 км Тахилтын даваа, 156-176 км-үүдэд зорчих хэсэг мөстөж гулгаа үүссэн автогрейдер-1, үйлчилгээний машин-2, Замчин-4, хэсгийн дарга-2, 10 хүний бүрэлдэхүүнтэй зорчих хэсэгт хусалт хийн зорчих хэсэгт хусалт хийж байна.

2. "Дархан-АЗЗА"ТӨХК-ийн хариуцсан А0401 дугаартай УБ-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын 176-178 км мөстөж гулгаа үүссэн хэсэгт ачигч-1, 180-208 км хүртэл 15-30 см зузаан цас мөстөж хөлдсөн зорчих хэсгийг автогрейдер-1, ИТА-1 бүрэлдэхүүнтэй хусалт хийж цэвэрлэж байна.

3. "Ялгуусан"ХХК-ийн хариуцсан А0202 Мандалговь-Даланзадгад чиглэл, А0201 УБ-Мандалговь чиглэлүүдэд цас орж байна. Замын хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж байна.

Баруун аймгийн нутгаар уулаараа цастай тэнгэр цэлмэг хур тунадасгүй, Говийн аймгийн нутгаар тэнгэр цэлмэг замын хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж байна. Үйлчилгээний машин-1, ИТА-1, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй элс хайрган хольц цацан ажиллаж байна. Замын хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж байна

6. "Налайх-АЗЗА"ТӨХК-ийн хариуцсан А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн хатуу хучилттай авто замын Тэрэлжийн давааны зорчих хэсгийн гулгаатай хэсэгт 4 замчин, ИТА-1 бүрэлдэхүүнтэй элс хайрга хольц цацан ажиллаж дууссан. Тэнгэр цэлмэг зам саадгүй байна.

7. "Багануур-АЗЗА"ТӨХК-ийн А0501 дугаартай УБ-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын 87-91 км-т жолооч-3, ИТА-1, замчин-6 нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй элс хайрган хольц цацан ажиллаж дуусч байна.

Баруун аймгийн нутгаар уулаараа цастай тэнгэр цэлмэг хур тунадасгүй, Говийн аймгийн нутгаар тэнгэр бүрхэг салхитай замын хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж байна.

Иймд эрхэм зорчигч та бүхнийг хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой зорчиж, Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр