ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ


Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой сарын аяны нээлт өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордны гадна талбайд боллоо.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" сарын аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүрэг дэх Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" сарын аян нь 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд 33 арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөөд байна.

Үүнд:

  • Аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчиндоо гэрэлтүүлэг, камержуулалт хийх
  • Цагдаагийн алба хаагчдын "Нэгдсэн эргүүл" арга хэмжээ
  • "Урамшуулалт эргүүл" тусгай арга хэмжээ
  • Аж ахуйн нэгж байгууллагуудаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх туг аялуулах
  • Урьдчилан сэргийлэх "Нээлттэй хаалганы өдөр"
  • Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах
  • Их, Дээд, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад урьдчилан сэргийлэх, үүрэг, хариуцлагын чиглэлээр сургалтыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа зохион явагдана гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" сарын аянд Хан-Уул дүүргийн аж ахуй нэгж байгууллага, цэцэрлэг, сургууль, иргэд идэвх санаачлагатай оролцон гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлцгээе хэмээн зохион байгуулагч нарын зүгээс уриаллаа.й


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр