​​ГЭР ШАТАЖ, 80 ОРЧИМ НАСНЫ ЭМЭГТЭЙН АМЬ НАС ХОХИРЛОО


Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор ахуйн хүрээнд гал гарсан гэх дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Баянзүрх дүүрэгт айлын байшин шатаж, хоёр талын айлруу гал гарч, их хэмжээний хохирол учирсан бол өнөөдөр хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гараад байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 17-р хороонд гэр шатаж байна гэх дуудлагын дагуу СБД-ийн ОБХ-ийн Гал тйүмэр унтраах, аврах 34-р ангийн бүрэлдэхүүн ажиллаж, галыг унтраажээ. Галын улмаас 80 орчим насны эмэгтэй хүн галд өртөж нас барсан бөгөөд гал унтраах оролдлого хийсэн 50 гаран насны эмэгтэй унаж гараа гэмтээсэн байна.

Тиймээс иргэд пийшин зуухныхаа аюулгүй байдал, бүрэн бүтэн байдалд сайн анхаарч, өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндийг хамгаалах шаардлагатайг холбогдох байгууллагаас анхааруулж байгаа юм.

Н.Цэндбат


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр