ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ ХОККЕЙЧИН ЭХНИЙ ТОГЛОЛТДОО ХЕТ-ТРИК ХИЙЛЭЭ


NHL буюу Үндэсний Хоккейн Лигийн 2017/18 оны улирлын эхний тоглолтууд боллоо. Өнгөрсөн улиралд Улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн "Харт Трофи" шагналыг хүртсэн "Эдмонтон Ойлерз"-ийн 20 настай канад довтлогч Коннор Макдэвид шинэ улирлын эхний тоглолтдоо "Калгари Флеймс"-ийн хаалганд хет-трик хийж, баг нь 3:0-ээр ялалт байгууллаа.

Коннор Макдэвид энэхүү үзүүлэлтээрээ улирлын эхний тоглолтод хет-трик хийсэн "Эдмонтон Ойлерз"-ийн түүхэнд анхны хоккейчин болж бичигдлээ. Өнгөрсөн зун тэрбээр "Ойлерз"-той найман жилийн 100 сая ам.долларын гэрээ байгуулснаар дэлхийн хамгийн өндөр цалинтай хоккейчин болсон юм.

Улирлын эхний тоглолтод өмнөх улирлын аварга "Питтсбург Пингвинз"-ийнхэн "Сент Луис"-т нэмэлт үед 4:5-аар хожигдсон байна.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18