ШҮҮХЭЭС Ц.БАЯРЦОГТОД ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

Admin
6 цагийн өмнө

Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Ц.Баярцогт нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцсэн ч шүүгдэгчдийн нэг С өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан үндэслэлээр шүүх хурал хойшилсон байна.

Мөн шүүхээс шүүгдэгч Ц.Баярцогт нь дээрх хэрэгт 2017 оны долоодугаар сарын 4-ний өдөр хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдах үедээ 2017 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр нийслэлийн Чингэлтэй
дүүргийн нутаг дэвсгэрт "Тоёото Ланд круйзер-200" маркийн 17-93 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа явган зорчигч иргэн А-г цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон талаар шүүхэд мэдүүлээгүй, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад гэмт хэрэг үйлдэж таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол гаргажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр