45 НАСТАЙ ЯРОМИР ЯГР "КАЛГАРИ"-Д ТОГЛОХООР БОЛЛОО



Чехийн хоккейн домог, 45 настай Яромир Ягр NHL-д үргэлжлүүлэн тоглохоор шийджээ. Тэрбээр "Калгари Флеймс"-тэй нэг жилийн нэг сая ам.долларын цалинтай гэрээнд гарын үсэг зурсан байна. Үүнээс гадна нэмэлт урамшуулал хүртэх юм.

NHL-ийн түүхэн дээд амжилт болох Горди Хоугийн амжилтыг давахад Ягрт 57 тоглолт дутуу. Ягр NHL-д нийтдээ 1914 тоглолтод гарч, 765 гоол оруулж, 1149 гоолын дамжуулалт өгсөн юм.

Өнгөрсөн улиралд тэрбээр "Флорида"-гийн төлөө тоглохдоо 16 гоол оруулж, 30 гоолын дамжуулалт өгсөн.

"Хоёрдмол сэтгэгдэл төрж байна. Нэг талдаа би энэ мөчийг их хүлээсэн. Нөгөө талдаа яриа хэлэлцээр их сунжирч байж бүтлээ. Сайн мэдэхгүй шинэ багт ирээд шууд талбайд гарах нэг их олзуурхууштай зүйл биш. Тэгээд ч сүүлийн таван сард бэлтгэл хийгээгүй болохоор сайн тоглоно гэж бодохгүй байна. Улирлын эхний тоглолтод оролцохгүй нь бол ойлгомжтой. Одоо л багтаа нэгдэж байна шүү дээ.

"Сент Луис" болон "Калгари"-гийн санал бараг адил байлаа. Гэхдээ "Калгари" намайг бүр эхнээсээ авахыг хүссэн юм. Харин "Сент Луис" бол тоглогчид нь гэмтээд ирэх үед надад хандсан. Тэд намайг гэмтсэн залуусынхаа нөхөөс гэж харсан.

Цалингийн тухайд бол миний насны тамирчинд хэн л үүнээс илүү амлаа гэж дээ. Нөгөө талаас нь харвал бас дарамт багасч байгаа юм. Ийм цалинтай, ийм насны тамирчнаас хэн ч улирлын 50-60 тоглолтод гарахыг шаардахгүй.

Канадын багт тоглох болсон минь содон байна. Өмнө нь ийм боломж байсангүй. Энэ улирал миний хувьд хамгийн сүүлчийнх гэдэг нь 99.9 хувийн магадлалтай. Тиймээс би хожим ядаж ганц ч гэсэн улирал Канадад тоглосон юм даа гэж ярих болно" хэмээн Яромир Ягр өгүүлсэн байна.

NHL-ийн шинэ улирал маргааш эхэлнэ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18