ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ БАТАЛЖ, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ХОХИРООЖ БАЙЖЭЭ


Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Эрчим хүчний яамны 2015-2017 оны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан дүнгээ өнөөдөр тус газрын "Олон нийтийн төв"-д хэлэлцүүллээ. Тайланг хэлэлцүүлэхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, тус яамны газар, хэлтсийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Тус яамны 15 албан хаагч хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй томилогдсон байна. Түүнчлэн хуулиас давсан журам баталж үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр, хураамж тогтоосон нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг хохироож байна гэж үзэх үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд Түлш, эрчим хүчний чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээг хатуу тогтоож өгсөн байтал Эрчим хүчний сайдын 2012 оны 64 дүгээр тушаалыг үндэслэж Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2012 оны Б/36 дугаар тушаалаар "Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны үйлчилгээний үнэ тооцох журам"-ыг батлан тусгай зөвшөөрөл олгох үндсэн нэр төрлийн суурь үнэ 100 мянган төгрөгийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн дансанд тушаахаар зохицуулсан байна. Мөн тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний 6 төрлийн 26 ажилд 100 000-1 600 000 төгрөгийг Эрчим хүчний хөгжлийн төвийн дансанд төвлөрүүлсний дараа тусгай зөвшөөрлөө авдаг байна. Энэ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчсөн байна.

"Эрчим хүчний хөгжлийн төв" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг батлахдаа 9 нэр төрлийн тусгай зөвшөөрөл олгохоор тусгаж өгсөн нь хуулиар олгогдоогүй эрхийг дүрэмд тусгаж өгсөн байна. Эрчим хүчний салбарын нийт 22 төрийн өмчит компани, аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байгаа ч зарим аж ахуйн нэгж, байгууллагын чиг үүрэг давхацдаг, зарим нэгж нь, тухайлбал "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв" төрийн өмчит үйлдвэрийн газар нь ажилчдынхаа цалинг тавих боломжгүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй, үйл ажиллагаагаа санхүүжүүлж чадахгүй, алдагдалтай ажиллаж байхад зарим төрийн өмчит үйлдвэрийн газар, ХК-иудын удирдлага, ажилтнуудын үндсэн цалин өндөр, сар бүр 10-50 хувийн урамшуулал авч байгаа нь салбар хоорондын ажлын уялдаа холбоо алдагдсан, зохион байгуулалт, үйл ажиллагааны доголдолтой гэж Ажлын хэсэг үзэв. "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК сар бүр албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг дүгнэн сарын үндсэн цалингийн 30-50 хувь хүртэл хэмжээгээр урамшуулал олгодог бөгөөд нийт албан хаагчдад сар бүр тогтмол олгосон үр дүнгийн урамшуулалд 2016 онд 1 тэрбум 96 сая, 2017 оны эхний улиралд нийт 450,6 сая төгрөг олгосон байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба "Нэг төрийн байгууллагын албан хаагчдын хоёр жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг энэ компанийн албан хаагчид үндсэн цалингаасаа гадуур сар бүр авч байгаа юм байна. Энэ хэр зохистой вэ. Цаашид анхаараарай. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн илрүүлсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байхад Төрийн албаны зөвлөл хяналт тавьж ажиллана" гэлээ.

Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат, тус яамны 2016 оны улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилтэд Үндэсний Аудитын газраас шалгалт хийсэн дүнг танилцууллаа. Тус яам худалдан авах ажиллагаанд төлөвлөлтийн алдаа гаргасан, газрын маргаантай бөгөөд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх объектыг барих газрыг нь шийдээгүй байж төсөвт хөрөнгийг нь тусгуулсан. Олон шалтгааны улмаас 89.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 10 барилга байгууламж ашиглалтад хүлээн авах боломжгүй байж байгаа. Энэ бол улсын төсөвт учирч байгаа бодитой хохирол гэж тэрээр хэллээ. Мөн Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайланд аудит хийхэд нийт 18 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Үүнд аудитын байгууллагаас төлбөрийн акт тогтоосон юм байна. Тус салбарын өглөг авлага өсчээ. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлангаар 97.4 тэрбум төгрөгийн авлага тайлагнасан байна. Өмнөх оныхоос энэ нь 24.3 тэрбумаар өссөн дүн ажээ. Төсвийг 2,5 тэрбум төгрөгөөр хэтрүүлсэн гэдгийг А.Энхбат зөвлөх онцоллоо.

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн байнгын ажлын байр буюу төсөл хөтөлбөрийн хэлтсийн монтёрын албан тушаалд 2015 оноос хойш нэр бүхий тамирчныг томилон ажиллуулж цалин олгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг Ажлын хэсгээс анхааруулав. Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Эрчим хүчний яам болон түүний харьяа агентлагуудын 2015 оноос хойшхи үйл ажиллагаатай танилцсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 16 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 17 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 18 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 18 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 20 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 20 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 20 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 20 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 21 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 22 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 23 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28